Эрхэм хатагтай та суугаа ажил эрхэлдэг үү?

Суугаа ажил хийж, өдөржингөө л нэг техник хэрэгслийн ард суудаг бол та өөртөө маш их анхаарал тавих хэрэгтэй болох нь ээ. Юуны өмнө суугаа ажил хийж, хөдөлгөөн бага хийснээр таны эрүүл мэнд ямар түвшинд очих вэ гэдгийг харуулья.


•    Нас богиносно
Өдөр 6-гаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт хөгширдөг байна. Иймд ядаж л ажлын зав зай, завсарлагаагаар биеийн тамирын энгийн дасгалууд хийж байхыг хичээгээрэй.
•    Стресст орно
Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Цус бага эргэлдэнэ гэдэг нь таны эрүүл мэндэд хортой. Учир нь таны сэтгэлийг тааламжтай сайхан болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.
•    Чихрийн шижингээр өвчилнө
Зүрхний өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулахад шаардагдах идэвхтэй хөдөлгөөн дутсаных юм.
•    Цусан дахь холестерины хэмжээ ихэснэ
Сахараас гадна цусан дахь холестерины хэмжээг ихэсгэдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90% хүртэл буруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй.
•    Илүүдэл жинтэй болно
Хөдөлгөөний дутагдал нь өнөө үед бараг чимээгүй тахал болоод байна. Хөдөлгөөн дутагдахад мэдээж, хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүйд хүрнэн. Энэ нь таргалах, өөхлөхөд хүргэдэг. Бодисын солилцоо удааширна. Хоолоо хичнээн багасгалаа ч хөдөлгөөн бага бол таны жинд нэг их дорвитой өөрчлөлт гарахгүй.
•    Нурууны мөгөөрс шохойжно
Хүний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тиймээс удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээ нь нурууны мөгөөрс шохойжиж эхэлнэ.
Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа таньд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.

Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа нь таны жинг барьж, таргалалтаас сэргийлэхээс гадна хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг аж.
  • Сандлаа налж суугаад амьсгалаа гүнзгий авч, урагшаа бөхийн амьсгалаа гаргана. Дасгалыг 5-6 удаа хийнэ.
  • Суугаа байдалдаа 5-6 удаа нүдээ аньж нээнэ. Гараа ташаандаа авч суугаад  баруун зүүн тийш толгойгоо эргүүлж гарыг тохойг ээлжлэн харна. Мөн 5-6 удаа хийнэ.
  • Суугаа байдалд нүдээ цагийн зүүний эсрэг дараа нь цагийн зүүний дагуу чиглэлээр эргүүлнэ.
  • Суугаа байдалд эгц урагшаа 2-3 секунд тогтож харна. Дараа нь нүднээсээ 20см зайтай хуруугаа байрлуулаад хараагаа хуруун дээрээ шилжүүлж 3-5 секунд хараад гараа буулгана. Дасгалыг 5-6 удаа давтан хийнэ.
  • Гараа урагш өргөн сууна. Гараа дээш өргөхдөө толгойгоо өргөхгүйгээр хараагаа дагуулж амьсгалаа авна. Гараа буулгахдаа ч хараагаа дагуулж амьсгалаа гаргана. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нараад (202.179.20.247) 2013-04-08 20:04:20
дээшээ харж хэвтээд хөлөө өргөөд дугуй унах дасгал үр дүнтэй
naraa (202.179.10.74) 2013-04-08 18:49:26
buduun guyaaraa turah dasgal zaaj ogooch