“Гэгээн муза” олон улсын наадмын шилдгийн шилдгүүд

Урлагийн бурхадын ариун сүм хэмээх УДЭТ-т өчигдөрхөн драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза Х” наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.Энэ жилээс эхлэн олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн тус наадамд хот, хөдөө, олон улсын 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм.
Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртлээ.

Ингээд та бүхэндээ “Гэгээн муза Х” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Драмын жүжгийн төрөлд:
•    “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
•    “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
•    “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгээр
•    “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
•    “Шилдэг эмэгтэй гол дүр” – Цэнд-Аюуш, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
•    “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Энхбаяр, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
•    “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр

Инээдмийн жүжгийн төрөлд:
•    “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
•    “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
•    “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан,  Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд:
•    “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
•    “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
•    “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
•    “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд,  УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
•    “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
•    “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
•    “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр

Нэг хүний жүжгийн төрөлд:
•    “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
•    “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна”, “Цонхоор харсан хүн” жүжгүүдээр
•    “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
•    “Шилдэг эрэгтэй гол дүр” - Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
•    “Шилдэг эмэгтэй гол дүр” - Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр “Алтан муза” гардлаа.

Наадмын зохион байгуулагчдын нэрэмжит шагнал:
 ССАЖЯ-ны нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч”- "Эсрэг дурлал” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир
Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал:
"Гамлет” жүжгээр МУСТА УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар
Хүндэт Муза-ийн эзнээр:
УДЭТ-ын хүндэт ажилтан МУСГЗ С.Доржсүрэн
УДЭТ-ын ахмад уран бүтээлч Ардын жүжигчин Д.Мэндбаяр нар тус тус тодорлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.