Гэртээ бэлдэж болох 10 төрлийн соус

Амталж шарсан махыг, хуурч болгосон хоолыг соустай идвэл тун амттай. Эзэгтэй нартаа зориулан майонезны оронд хэрэглэж, хоёрдугаар хоолтой хольж болох соусны жорыг сонирхуулж байна. Майонез нь таргалуулдаг учраас бүсгүйчүүд татгалзах нь элбэг. Тиймээс эдгээр соусыг өөрөө бэлдээд майонезны оронд хэрэглээд үзээрэй. 

Цөцгийтэй соус 


Орц: 

Чидун жимсний тос - 1 цайны халбага 
Нимбэгний шүүс -  1 цайны халбага /алимны цуу байж болно/
Гич -  1 цайны халбага 
Давс 
Перец 

Хийх арга:  Тос, нимбэгний шүүс, гич сайтар холиод цөцгийгөө нэмээд давс, перецээр амтална. Энэхүү соус нь майонез хэрэгтэй бүх төрлийн салатад тохироно. Талхан дээр түрхэж идсэн ч болно. 

Тараг болон сармистай соус 


Орц: 

Чихэргүй тараг - 1 аяга 
Сармис- 1/2 ширхэг 
Оливын тос - 5 цайны халбага 

Хийх арга: Сармисаа нухаад тарган дээрээ нэмж сайтар хутгана. Дараа нь тосоо нэмээд дахин сайтар хутгана. Багахан давс нэмж болно. 


Тарагтай соус 


Орц: 

Чанасан өндөгний шар - 3 ширхэг 
Тараг - 5 халбага 
Бяслаг -3 халбага 
Гич - 1/2 халбага 
Нимбэг -  хэдэн дусал 
Давс 
Перец 

Хийх арга:  Бүх орцуудыг нухаж жижиглэн сайтар хутгана. Бүх төрлийн махны хачир болгохоос гадна, ногоотой хольж, салат хийсэн ч болно. 

Хушгины соус 


Орц: 

Оливын тос -  4 цайны халбага 
Ус - 180-200 мл 
Цуу - 4 цайны халбага 
Гүнжидийн тос - 2 халбага 
Алимны цуу - 3 халбага 
Хушгины буталсан үр - 2 цайны халбага 

Хийх арга: Тосон дээрээ усаа хийгээд зөөлөн галаар буцалгана. Гүнжидийн тос, цуу, алимны цуугаа нэмээд сайтар хутгана. Одоо үрээ шаргал болтол хуураад бэлдсэн соус дээрээ нэмээд дахин хутгана. Ингээд бэлэн боллоо 





Орц: 

Чанасан өндөгний шар -2 ширхэг 
Оливын тос - 100 мл 
Сармис -1 хумс 
Ногоон сонгино - 100 гр 
Даршилсан өргөст хэмх - 1 ширхэг 
Чидун жимс - 5-6 ширхэг 
Давс 
Перец 
Нимбэгний шүүс - 1/2 ширхэг 

Хийх арга: Давс, перец, нимбэгний шүүсээ нэмж хутгаад оливын тосоо хийгээд дахин хутгана. Одоо сонгино, өргөст хэмх, Чидун жимс, сармис зэргээ жижиглэж нухаад хамгийн эхэнд бэлдсэн соустайгаа холино. Далайн гаралтай хүнстэй маш сайхан зохицоно. Ялангуяа загасны махтай. 

Бяслагтай соус 


Орц: 

Бяслаг - 175 гр 
Сармис - 2 хумс 
Тос - 200 гр 
Давс 
Перец 

Хийх арга: Тосон дээрээ бяслагаа хийгээд зөөлөн гал дээр хайлуулна. 5 минутын дараа сармисаа жижиглэн нэмнэ. Давс болон перецээр амтлаад 3 -5 миунт амраагаад бэлэн болно. Тахианы махтай хамгаас сайхан зохицоно. 


Карритай соус 



Орц: 

Тараг - 1 аяга 
Карри - 1 цайны халбага 
Алим - 1 ширхэг /исгэлэн байвал сайн/

Хийх арга: 

Алимаа хальсалж миксэрдээд тараг, карритайгаа холино. Тахианы мах болон ногооны салат хийхэд тохиромжтой. 


Цагаан гаатай соус 


Орц: 

Цагаан гаа - 3 цайны халбага /үрж нунтагласан/
Тос - 200 мл / 20% ихгүй тослогтой /
Сармис - 1/2 ширхэг 
Ногоон сонгино
Давс
Перец 

Хийх арга: Тос, давс, перец, гаагаа холиод буцалгана. Ингээд жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд бэлэн боллоо. Бүх төрлийн махтай хэрэглэх бөгөөд шинэ ноооны салат хийхдээ ашиглаж болно. 


Цөцгийтэй сое соус 



Орц: 

Цөцгий - 1 аяга 
Цуу - 1 цайны халбага 
Сармис -3 хумс 
Бальзамын уксус - 5 дусал 
Өргөст хэмх 

Хийх арга: Сармис, өргөст хэмхээ миксэрдээд бусад орцоо нэмээд сайтар хутгана. 


Өргөст хэмх, бяслагны соус 


Орц: 

Өргөст хэмх - 2 ширхэг 
Цөцгий - 6 цайны халбага 
Зөөлөн бяслаг - 200гр 
Сармис - 2 хумс 
Укруп - 2 цайны халбага 

Хийх арга: Өргөст хэмхээ миксэрдээд бусад орцуудаа нэмээд сайтар хутгана. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.