Бүсгүй минь та өдөрт хэдэн цаг унтдаг вэ?


Хүн амьдарлынхаа талаас илүү хувийг нь унтаж өнгөөрөөдөг. Тиймээс зөв унтаж, амрах нь таны эрүүл мэндийн, амьдралын салшгүй нэг хэсэг юм. Хүн хэдэн цаг унтаж байж зөв амарч эрүүл байх боломжтой талаар эрдэмтэд судалгаа гаргажээ.

Дунд эргэм насны эмэгтэйчүүдийн хувьд шөнө зургаан цагаас бага эсвэл найман цагаас их унтах нь адилхан хортой байдаг. Аль аль нь тархины үйл ажиллагааг сааруулдаг болохыг судлаачид тогтоожэ. Унтаж амрахтай холбоотой тархины үйл ажиллагааны сааралт хүнийг 4-7 насаар хөгшрүүлдэг байна. Тиймээс хоногийн 24 цагийг бид аль болох амьдралын зөв хэвшил, хэмнэлд зохицуулах хэрэгтэй гэдгийг судалгаа харуулж байна. Хүмүүс ажил, амьдралын бүхий л зүйлийг амжуулахаар унтаж амрах цагаа хасах нь элбэг. Бүхнийг олж авах гэж тийнхүү тэмцэж байгаа мэт боловч эргээд ямар ч үнээр олж авч чадахгүй эрүүл мэнд, ой тогтоомжоо алдаж байгаа гэдгээ ухаардаггүй.

Шөнөдөө долоон цаг унтдаг хүмүүсийн аливаа мэдээллийг ойлгох, хүлээж авах, цээжлэх чадвар зургаан цаг унтдаг хүмүүсийнхээс мэдэгдэхүйц сайн байсан гэнэ. Харин долоогоос бага, наймаас их цаг унтдаг хүмүүс адилхан шахуу үзүүлэлт гарчээ. Тэдний үзэж байгаагаар шөнө унтаж амрах хамгийн тохиромжтой хугацаа нь долоон цаг. Гэхдээ илүү цагаар унтах нь тархины үйл ажиллагааг яагаад сааруулдгийг тэд хараахан тогтоож чадаагүй байна. 1997 оноос эхэлсэн дээрх судалгаанд 35-55 насны 5430 хүн оролцжээ. Хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийхийг бид эрүүл амьдрахын үндэс гэж үздэг. Гэтэл нойр гэдэг эдгээртэй яг адил амин чухал хүчин зүйл гэдгийг бид мэддэггүй. Бүсгүй та эрүүл, гоо сайхан байхыг хүсвэл зөв унтаж, амарч сураарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бүсгүй (202.179.20.202) 2013-04-02 23:20:56
сүүлийн үед ер нь л хүүхнүүд их оройтож унтдаг болсон байх манай Монгол хүүхнүүд мундаг болжээажилсаг