УДЭТеатрт хайрын жүжгийн хур бууна

Өнгөрөгч сард УДЭТ, "Гэгээн муза 2013" наадмыг зохион байгуулж, драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулаад тун завгүй байсан билээ. Харин тэд энэ сард дурлалт хос, үзэгчдэдээ нэгэн том бэлэг барьж байна. Уг бэлэг нь хавар, хайрын улирал ирж байгаатай холбогдуулан бүх дурлалт хосуудад зориулан дөрөвдүгээр сарыг хайрын сар болгон зарласан аж. Энэ сарын 10-аас эхлэн хайрын өдрүүд эхэлж, дэлхийн болон монголын хайрын шилдэг жүжгүүд ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтын тасалбарын үнэ 10000-35000 төгрөгийн үнэтэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70128999, 99199794 авна уу.
Хайрын сард тоглогдох жүжгүүд:
• В. Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг 10, 11 нд 19 цагт
• Ц. Балдорж “Шөнө амталсан нулимс” шилмэл драмын жүжгүүд 13, 14 нд 19 цагт
• В. Красногоров “ Хайрын домог” орчин үеийн жүжиг 7 нд 17 цагт, 19 нд 19 цагт
• Ц. Балдорж ”Хайрын виз” уянгын драмын жүжиг 20, 21 нд 19 цагт
• Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжиг 26, 27, 28-нд 19 цагт



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин
(203.160.55.130)
2013-04-06 18:47:06
ёстой хэрэгтэй мэдээлэл байна хайрттайгаа үзнээ бүгдийг нь
0
0
0
Хариулах




