Алдарт зөнч Вангагийн 10 зөвлөгөө

Бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийх нь юу юунаас илүү зөв амьдралын жор, эмчилгээ юм. 
Байгал эхээ хайрлан дээдэлж, хамгаалаарай. Ямар ч өвчин шаналалыг анагаах увидсыг тэр бүээдэг. 



Янз бүрийн эм хэрэглэх нь бие махбодийн тэннцвэрийг алдагдуулахаас гадна, байгал эхийн бүтээгдэхүүн өвч ургамлын ид шидийн үүдийг хаадаг. 

Дэлгэр цагт хөл нүцгэн явж эх дэлхийтэйгээ холбоо үүсгэж бай. Хүүхдийг байгалд дураар нь тоглуул. Ингэх нь өвчин тусахаас хамгаалж байгаа хэрэг. 

Унтахынхаа өмнө хөлөө заавал угаа. Ус хир, тоосноос чинь салгахаас гадна муу муухай бодол, сэтгэлийн шаналал, биеийн ядаргаа тайлж, тайван нойрсуулна. 

Зөв амарч сурах хэрэгтэй. Өдөр ажил хийхэд, шөнө унтаж амархад зориулагдсан гэдгийг сана. Эрүүл энх байж, урт наслахыг хүсвэл үдшийн 22 цагаас хэтрэлгүй унтаж, өглөөний 06 цагт босч сурах хэрэгтэй. 

Төрөл бүрийн жимс болоод ургамлын хандтай цай байнга хэрэглэх нь эрүүл байхын чухал үндэс. Цай бие цэвэрлэдэг. 

Долоо хоногт нэг удаа үр тариа идэж занших нь биедээ их хүч хуримтлуулахтай адил. 

Байнга хөдөлж бай. Зүгээр суух нь сэтгэл чилээж, биеийг эвддэг. 

Цэвэр ариун байх нь эрүүл оршихын үндэс. Бие болоод сэтгэлийн бохир бурхны зарлигийг зөрчихтэй адил. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.