Дэлхийд үнэлэгдсэн эмч бүсгүй
ЮНЕСКО болон дэлхийн алдарт ЛОреал корпораци хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, амжилт гаргасан тив бүрээс 3, нийт 15 залуу эрдэмтэн эмэгтэйд шагнал гардуулдаг билээ. Мөн “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх 40000 америк долларын тэтгэлэгт шагналыг олгодог юм.

Энэ жил Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д.Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаар 2012 оны “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай шагналын эзэн болжээ.

Уг хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол Франц улсын Парис хотноо өнгөрсөн 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус улсын түүхт сургуулиудын нэг болох Сорбонны их сургуульд амжилттай зохион байгуулагдсан байна.
Түүнчлэн Хүний их эмч Д.Энхмааг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн зүгээс ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн байна. Тухайн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байгаа хүний талаарх нэр дэвшигчдийн суралцаж байсан үр дvн, хийж буй судалгааны ажлын цар хvрээ, цаашдын ирээдvй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон vзvvлэлтээр олон улсын хэмжээнд шагналын эздийг шалгаруулдаг аж.
Мөн ирэх оны шагналд нэр дэвшүүлэх оролцогчдын материалыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дээр 2013 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл хүлээн авахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.