Өнөөдөр “Миний дуу-Миний аз жаргал” эгшиглэнэ

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар “Миний дуу-миний аз жаргал” талархлын тоглолтоо өнөөдөр, маргааш  2-хон өдөр UB Palace-ийн концертийн их танхимд тоглолтоо хийх гэж  байна.
Уран бүтээлийнх нь гурав дахь бие даасан уг тоглолтонд МУАЖ А. Долгор, Ш. Чимэдцээеэ, МУГЖ Д.Жаргалсайхан, Б. Сарантуяа, Т. Ариунаа, Х. Төмөрбаатар, BX, Маралжингоо, Э.Болор-Уянга болон “Харанга”, “Хурд”, “Камертон”,“Sweetymotion” хамтлаг зэрэг энэ цагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм байна.

“Миний дуу-Миний аз жаргал” тоглолтоороо өөрийн дуунуудаасаа түүвэрлэн монгол хүний төрөлх ариун сэтгэл, бахархал, омогшил, эрч хүчийг сэрээж, байгаль орчин, нийгмийн бухимдал, хүмүүн хоорондын харилцааг ариусган зөөллөх гэж чухам юу болохыг үзүүлэхийг зорьж байгаа ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.