Амралтын өдрийн шинэ амттан ”Хурууны хээ” жигнэмэг
Амралтын өдрийн бэлэг болгож бүсгүйчүүд та бүхэндээ “Хурууны хээ” нэртэй жимсний чанамалтай жигнэмэг хийх аргачлалыг хүргэж байна.

Орц: (32 ширхэг бяцхан жигнэмэг болно)
220 грамм масло эсвэл маргерин
1 цайны халбага ванили-ын охь (5мл)
180 мл нунтаг сахар
2 аяга гурил
2 өндөг : шар цагаанаар нь салгана.
Өөрийнхөө сонголтоор варень

Хийх арга:
1. Масло эсвэл маргеринаа өрөөний температурт хайлуулна.
2. Шарах шүүгээгээ 3500 Ф өөрөөр хэлвэл 1750 Ц дээр тааруулан халаана.
3. Ванилаа маслотойгоо сайн хольж хутгаад нунтаг болгож бэлдсэн сахараа мөн хийн сайтар хутгана (өөрт байгаа зүйлээ ашиглан өндөг хутгагч ч байж болно.) . Сайн хутгаж бүгд хоорондоо холилдсоны дараа гурилаа бага багаар хийнгээ зөөлхөн зуурмаг болгоно.
4. Зуурмагаасаа бага хэмжээтэй хэсгийг авч (ойролцоогоор 2см диаметртэйгээр) бөөрөнхий бөмбөг хэлбэртэйгээр гарныхаа алгаар хэлбэрт оруулна.
5. Шарах шүүгээнийхээ тавцанг маслоор жаахан тосолж өгөөд дээр нь хэлбэрт оруулсан гурилан зуурмагуудаа тавина.
6. Дараагаар нь бөөрөнхий жижиг зуурмагийнхаа голд нь хурууныхаа өндөгөөр багахан зөөлхөн дарж өгөөрэй. (хэтэрхий хүчтэй дарвал доошоогоо цоорох аюултай шүү)
7. Тэр гаргасан нүхнүүд дээрээ варенаасаа бага багаар авч тавьна.
8. 15 минут гаран жигнэнэ. Эсвэл гадна тал нь борлоод ирэх хүртэл нь жигнэж өгөөрэй.
Ингээд л сайхан амттай, аман дотор бутарсан жигнэмэг таны ширээн дээр бэлэн болсон байх болно. Амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
gunj
(182.160.59.55)
2013-04-21 15:28:48
estoi shan zovolgoo bnatanai saitad amjilt huseyulam ih hund hergtel zovolgoo hurgej bgaaraiamjilt
0
0
0
Хариулах