Хөхний хорт хавдрын талаар таны мэдэж байх зүйлс

Нэгдүгээр шатанд байхад нь хавдар мөн гэдгийг тогтоож чадвал, 100 хувь эмчлэгдэх бүрэн боломжтой аж. Тиймээс бүсгүйчүүд бид байнга өөрийгөө шалгаж байвал нь хавдрын эхний шинж тэмдэг илэрмэгц оношлуулж болно.

Өөрийгөө шалгах. Хөхний хорт хавдар нь эхний үедээ ямар ч ноцтой өвдөлт учруулдаггүй. Тиймээс ч олон бүсгүйчүүд хавдраа дараагийн шатанд орсон хойно нь мэдэх нь элбэг байдаг. Та болж өгвөл сар бүр хөхөө шалгаж байх хэрэгтэй. 


Эхлээд хурууныхаа өндгөөр хөхөн дээрээ ээлжлэн дарж, толгойных нь эргэн тойронд ямар нэг хатуу бэрсүү, зангирсан овгор зүйл байгаа эсэхийг үзнэ. Мөн гараа ээлжлэн өргөж байгаад, суганы хонхорт бэрсүү, өвдөлт байгаа эсэхийг шалгана. Дараа нь хоёр хөхөндөө хэлбэр болон хэмжээний ялгаа байгаа эсэхийг ажиглаж мэднэ. Сүүлд нь хөхнийхөө толгойг зөөлөн шахаж, ямар нэг шүүс, цус, идээ ялгарч байгаа эсэхийг харна. Эдгээрээс гадна хөхний толгой дотогшоогоо орж, арьс нь биржүүтэж үрчийх, туурах, толгойны эргэн тойрон дахь арьс харлах зэрэг шинж тэмдгүүдээр хавдрыг тодорхойлж болно.

Голцуу сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа үзвэл илүү сайн мэдэгдэнэ. Сарын нэг өдрийг товлож, тогтмол шалгаж байх нь зөв боловч, ингэхээс төвөгшөөж байвал ерөнхийдөө өөрт мэдрэгдэж байгаа өөрчлөлтөд сонор хандахад болно. Хэрвээ танд дээрх шинж тэмдгээс илэрвэл даруй мэргэжлийн эмчид хандаж, рентгэн зураг авахуулаарай. Хөхний хорт хавдрыг дараах аргуудаар оношилдог:

• Маммограм. Энэ нь хөхний эдийн тусгай рентген шинжилгээ бөгөөд хавдар байж болох хөхний эдийн нягтралын өөрчлөлтийг илрүүлдэг.
• Хөхний хэт авиан /эхо/ шинжилгээ.
• Хөхний МРТ. Үүнийг залуу эмэгтэйчүүдэд, ялангуяа хөхний хавдрын удмын өгүүлэмжтэй эмэгтэйчүүдэд олонтаа хийнэ.

Хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулахын тулд та юу хийх ёстой вэ?
Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл хэв дадлыг амьдралынхаа хэмнэлд оруулснаар та хөхний хорт хавдраас бүрэн сэргийлнэ.

1. Эрүүл жинг барих. Ялангуяа цэвэршсэн, махлагдуу эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх магадлал 1,5 дахин өндөр байдаг. Энэ өвчнөөр нас барах магадлал нь ч мөн хувиар илүү байдаг ажээ. Учир нь өөхлөг эд эс эстрогенийг ихээр үйлдвэрлэдэг учир тэр хэмжээгээр хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

2. Дасгал хийх. Жингээс хамааралгүйгээр байнга дасгал хөдөлгөөн хийх нь бидэнд ашигтай. Долоо хоногт 4 болон түүнээс дээш цагаар дасгал хийх нь эстрогений хэмжээг багасгадаг. Ингэснээр таны хавдрын эрсдэл 30 хувиар буурна. Хэрвээ фитнесс клубт явах зав байхгүй бол ажил руугаа очихдоо машинаа нэг буудлын наана тавиад цааш алхаж байх, амралтын өдрүүдээр дугуй унах, гэртээ оройн цагаар йог хийх зэргээр хөдөлж болно шүү дээ.

3. Алкогольны хэмжээг багасгах. Согтууруулах ундаа их хэмжээгээр уух нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 2-5 удаа алкоголь хэрэглэдэг эмэгтэйн хавдар тусах магадлал мөн л 1,5 дахин их.

4. Гэр бүлийнхээ өвчний түүхийг мэдэх. Хэрэв таны ээж, эмээ, эсвэл нагац чинь 50 болон түүнээс залуу байхдаа хөхний хорт хавдар тусч байсан бол танд BRCA1, BRCA2 генийн мутацуулд байх магадлалтай. Ийм гентэй эмэгтэйд амьдралынхаа туршид хөхний хорт хавдрын эрсдэл 60 хувь, өндгөвчний хавдрын эрдэл 15-40 хувь байдаг.

5. Эрүүл хооллох. Жимс, ногоо, загас, оливын тос, бүхэл үрээр баялаг хоол хүнс хэрэглэх нь ч бас таны хөхний хорт хавдар тусах эрсдлийг 73 хувь бууруулна.

6. Д витаминыхаа хэмжээг тодорхойлуул. Эрдэмтэд Д витамин, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг эсэхийг тодорхойгүй гэлцдэг ч зарим судалгаа үүнийг үгүйсгэдэг. Д витаминыхаа хэмжээг ихэсгэх нь хорт хавдар тусах эрсдэл 50 хувь багасгана.

Хөхний хорт хавдар үүсэхэд огт нөлөөлдөггүй 5 хүчин зүйл

1. Дезодрант, антипреспирант. Таны сугыг хуурай болгодог бүтээгдэхүүн хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөхгүй. Тиймээс энэ цуу яриаг мартах нь зөв юм.

2. Өргөгчтэй хөхний даруулга. Өргөгч нь тунгалгийн системд даралт үзүүлж, хөхний хорт хавдрыг үүсгэдэг гэсэн ойлголт эмэгтэйчүүдийн маань дунд түгээмэл. Гэвч ямар ч хувцас хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй нь аз.

3. Каффейн. Каффейн их хэмжээгээр хэрэглэх нь хөхийг овгор, товгор болгож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэн ч энэ нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөхгүй.

4. Том хөх. Энэ удаа “хэмжээ үнэхээр хамаагүй”. Ямар ч хэлбэр хэмжээтэй хөх нь хавдарт өртөх магадлалтай. Гэвч таны хөх өмнөхөөсөө нэг л хүнд, нягт мэдрэмж төрүүлээд эхэлвэл эмчид хандах нь зүйтэй юм.

5. Хөхний имплант. Гоо сайхны мэс ажилбар, хөхний хорт хавдрын хооронд ямар нэг холбоо байхгүй.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dunj (202.179.11.62) 2014-03-24 23:24:32
estrogen huhnii havdar uusgehed nuluuldug gej uu anart iheer aguulagddag beldmel maygaar heregledeg estrogen emegtei huniig emegteileg bailgadag gormon ni ergeed havdar uusgedeg gej uu ene talaar delgerengui medeelel niitlel bichij uguhiig husie
ariunaa (202.179.2.222) 2014-03-24 22:06:48
manai emee hohnii hort hawdaraar ongorson odoo minii baruun ***** ih honduurtei bdiin hort hawdar mon bolow uu mon ene hohiig maani manai hvv hohdoggui nogoo meemee iddeg
zochin (117.136.3.46) 2013-10-26 18:22:10
minii neg taliin huhunf zangirsan owgor bersuu bdag emchid uzuulsen bolowch zgr gd toohgui bsan zuwulguu uguuch
zochin (202.21.120.242) 2013-09-23 08:37:18
holsnii esreg buteegdhuun yalanguya desdorantiig havdar uusgedeg bodistoi gej zarim sited odoo boltol bichseer l baigaa shuu dee alind ni itgeh ve
zochin (103.9.88.114) 2013-08-08 22:15:12
dajgui zuwulgu bna da ohid busguichuud mini uneheer sain shalgaj bh heregtei urdchlan sergiilj huhni havdar tusaad 3 jil bolj bna shan uwchin gej yu bhav geh de hetsuu yum bna