Эмэгтэй шатарчид хоёр дахь хожлоо авлаа

 

Тэгш тоотой жилд Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэн явагдана. Манай улсын эрэгтэй баг 150 орноос 84-т, эмэгтэй баг 120 орноос 21-т эрэмбэлэгдсэн байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй баг Туркийн 2-р багийг 2.5:1.5-аар хожоод байсан бол өчигдөр Английн багийг 4:0-оор хожсон байна. Харин эрэгтэй багийн хувьд эхний тойрогт Фижи арлын багтай хийж 4:0-ээр хожсон бол, өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын багтай 2:2-оор тэнцжээ. Энэхүү тоглолтод Олон улсын их мастер Ц.Батчулуун учраагаа ялсан бол, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар тэнцсэн байна. 

Эмэгтэй баг: Монгол-Англи (4:0)


Эрэгтэй баг: АНЭУ -Монгол (2:2)



Наймдугаар сарын 28 

Эрэгтэй баг: Монгол-Фижи арал (4:0)



Эмэгтэй баг: Монгол-Турк (2.5:1.5)

Гуравдугаар өрөгт эмэгтэй баг ОХУ-ын багтай, эрэгтэй баг Австралийн багтай оноолт таарсан байна. Өнөөдрийн тоглолт монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ. 

 

 

 

 

 

 

news.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.