Тоосны нян буюу хачиг устгах тоос сорогч бүтээжээ


    Эмнэлэгт очоод гуурсан хоолойн багтраа, харшил болон нусгайтай хүнд сорил тавихад ихэнхид нь гэрийн хачигнаас харшилсан гэсэн хариу гардаг байна. Хачиг нь гэрийн тоосонд нэг бүрэлдэхүүн нь болж оршин амьдардаг паразит амьтан юм. Гэрийн тоос нь хүн амьтны арьсны хаг, үс ноосны хэсэг, нян хөгц, мөөгөнцөр, хоол хүнсний үлдэгдэл, ургамлын тос, тоос шороо, хачиг гэх мэт олон зүйлээс тогтдог.

    Тэгвэл БНСУ-ын эрүүл мэндийн BukangSems компани олон жилийн эрдэм шинжилгээний ажил, туршилтынхаа үр дүнд гэрийн тоосны нян буюу хачигийг устгах хэт ягаан туяа вибратор бүхий тоос сорогчийг бүтээж худалдаанд гаргасан байна.
Гэрийн тоосны хачиг нь хивс, дрож, ор, дэр, зөөлөн мебель, үслэг тоглоомын үсэнд олон хөлөөрөө зүүгдэн амьдардаг. 0.1-0.5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй амьтан юм.

Иймд энгийн тоос сорогчоор бүрэн цэвэрлэгддэггүй. Гэрийн тоосны хачигт 20-30 хэмийн дулаантай орчин хамгийн тохиромжтой. Уг хачигны өндөг нь бие гүйцсэн хачиг болтлоо дөрвөн долоо хоног зарцуулдаг. Харин эмэгчин хачиг нь  дөрвөн долоо хоногт 300 хүртэл өндөг гаргадаг. Энэхүү хачиг нь хүн амьтны үс, хагаар хооллодог бөгөөд нэг хүн хоногт 1-1.5 гр хагийг арьснаасаа хаядаг нь хэдэн зуун мянган хачигийг тэжээхэд хүрэлцээтэй юм. Гэхдээ гэрийн тоосны хачигтай байна гэдэг нь ариун цэврийг сахиагүйтэй холбоогүй. Харин харшилтай хүмүүст маш хүндээр нөлөөлдөг. Тэд энэ хачигны ялгадасыг амьсгалын замаар авч үүнд хүний бие янз бүрийн хариу урвал үзүүлдэг байна. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа, харшлын өвчний 80 хувийг гэрийн тоосны хачиг үүсгэдэг нь аль хэдийн тогтоогджээ. 

Харин BukangSems компанийн бүтээсэн тоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачигийг 99.9 хувь цэвэрлэж, устгах боломтой юм байна.

Жирэмсэн болон залуу эхчүүд уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь хүүхдийнхээ эрүүл өсөлтөд чухал хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.





















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mgl (122.201.21.18) 2014-11-28 00:04:14
gudas hunjiluu uwul hulduuj zun n sharaad agaar salhind sain bailgaad bwal zygeer shte bidnii eej emee nar tgdeg l bsan sain induud tgle gd uhchiheeguil bna
mgl (122.201.21.18) 2014-11-28 00:04:14
gudas hunjiluu uwul hulduuj zun n sharaad agaar salhind sain bailgaad bwal zygeer shte bidnii eej emee nar tgdeg l bsan sain induud tgle gd uhchiheeguil bna
RB (103.254.120.84) 2014-09-19 23:34:50
Өөр rainbow гд төхөөрөмж байгаа Монголд орж ирээд удаагүй байгаа
zulaa (203.194.113.54) 2013-04-22 14:45:30
tegeed ene toos sorogchiig haanas avch boloh ve mongold orj irsen yumu
Жаргал Бат (203.91.119.122) 2013-04-22 14:42:29
Гудас хөнжил бүтээлгээ зуны халуун наранд өдөржин байлгаж салхиар сэврээхэд хачиг үхдэг хялбар арга байнаа бас
Çî÷èí (203.194.114.196) 2013-04-19 16:09:16
ªâºë PC mall èéí õîðîîëîëûí ñàëááàðò áàéñàí
Хэрэглэгч (203.91.118.43) 2013-04-18 11:37:46
Ийм юм байдаг гэж бодсон чинь нойр хүрэхгүй байна Хэрэглэж үзэх юмсан
эмэгтэйчүүд сайтын хамт олонд (202.170.69.227) 2013-04-16 08:26:59
та бүхэнд ажлын амжилт хүсье энэ тоос сорогч хаана худаалж байгаа ямар үнэтэй талаар мэдээлэл нэмж өгвөл уншигчдад илүү ашигтай мэдээлэл болох байх
***** (122.201.18.161) 2013-04-15 15:33:23
pc mall-d orj irsen gej bsan
хаанаас авах? (103.10.22.92) 2013-04-15 15:16:48
энэ тоос сорогч нь орж ирсэн юм уу хаанаас авахын эсвэл өөр устгадаг бүтээгдэхүүн байдаг юм уу
hachig (202.179.20.169) 2013-04-15 13:14:31
puuuh ymar zavaan yum be