Ходоод тань өвддөг бол?

Зөгийн баланд биеийн эрхтнүүдийн хоорондын холбоог сэргээх бодис агуулагддаг тул дархлааг сайжруулж, өвчнийг эмчилдэг байна. Зөгийн бал ходоодны "хамгийн сайн найз". Зөгийн балд марганец, төмөр болон бусад бодис агуулагддаг учир хоол шингээх явцыг сайжруулдаг.



Хэрвээ зөгийн балыг бүлээн усанд хийж уувал ходоодны хүчиллэг ихэснэ. Харин хүйтэн усанд хийж уувал хүчиллэг буурдаг жишээтэй.

Ходоодны шархлаа, үрэвслийг эмчлэхийн тулд үүнийг өдөрт 3-4 удаа, хоолны дараа 25-30 граммаар хэрэглээрэй. Харин араас нь ус уух хэрэггүй.
Зөгийн бал нь бодисын солилцоо алдагдсан хүмүүст ашигтай. Хүний цусанд 24 төрлийн бичил элемент агуулагддагаас 22 нь зөгийн баланд байдаг гэнэ. Зөгийн балны найрлаганд байдаг фруктоз, глюкоз нь өөх тос, уургийн солилцоонд сайн нөлөөтэй.
Мөн зүрхний өвчтэй хүнд ч зөгийн бал сайн гэнэ. Зөгийн балыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цусны даралт буурч, хоолны дараа хэрзглэвэл хэвийн болдог байна. Зөгийн баланд зүрхэн дэх бодисын солилцоог хангагч цогц бодис агуулагддаг.


Зөгийн бал мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Түүний найрлаганд С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд их бий. Тиймээс зөгийн бал нь төв мэдрэлийн системийн үүргийг нэмэгдүүлдэг байна. Зөгийн бал цусан дахь гемоглобиныг ихэсгэдэг.

Эдэд тэжээл өгч, цусан судлын хэвийн нэвчилтийг хангаж, цус төлжүүлдэг.

Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог гэнэ. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг.

Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Зөгийн балыг ханиаданд ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн эсэргүүцэл сайжруулах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Зөгийн бал энергийн эх булаг. Үүнд 40 гаруй нүүрс ус агуулагддаг бөгөөд 90 хувь нь глюкоз, фруктозоос бүрддэг.
Булчинд тэжээл булчингийн эрч хүчний эх булаг болдгоороо глюкоз бүх бүтээгдэхүүнээс нэгдүгээрт бичигддэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
OYUKA (59.153.87.220) 2016-10-30 13:38:39
25-30gr gehiin hoolnii daaraa amnii halbagaar 5-6 udaa bizde yaj tiim ih zugiin bal udurt 3-4 udaa ideh ym boloo tegeed huiten usand nairuulj uu gd bga ym u buleen usand uu gd bga ym u todorhoi bicheed hariulaad uguuch
Хүнээс асуухаар ... (202.21.116.162) 2015-01-28 13:21:18
Юм асуухаар хариулахгүй байна гээд байгаа хүнд Энэ мэдээллийн сайтхүн бүрийн асуусан асуултанд хариулах албагүй шүү дээ Хэрвээ үнэхээр л өвдөөд мэдмээр байгаа бол эмнэлэгт очих хэрэгтэй шүүдээ Наанадаж л өрхийн эмнэлэгтэй үнэгүй үзүүлж болно Тэнд чинь эмч гээд мэргэжлээрээ сурчихсан хүмүүс байдаг
ёоо (202.179.29.60) 2014-11-03 17:31:24
хүчиллэг ихэссэн багассанаа яаж мэдэх юм бэ нэг юм биччээд асуухаар ерөөсөө хариулахгүй юм
unshigch (178.82.37.59) 2014-08-26 23:40:21
nadad ch mun adil ugluunii zaindaa zugiin baltai talkh idsenii daraa buyu 2 zagiin daraa hodood haviar ikh uvddug Yagaad yum bol
bojuhai (103.26.193.2) 2014-08-06 15:06:30
Сэлэнгэ аймгийн Орхон -Сэлэнгийн хөндийн цэцэгсээс хураан авсан хүний хоол боловсруулах эрхтнүүдэд дахин давтагдашгүй ач тустай байгалийн оригналь цэвэр зөгийн балыг их бага хэмжээгээр зарна Их хэмжээгээр худалдан авбал урамшуулалтай 1кг -18000 төг Та яараарай Утас 88891003
nuuts (183.177.98.218) 2014-02-28 15:22:15
tsewer zogiin bal baih shaardlagatai yu zugeer engiin 2500 zogiin bal baij bolhuuuuuuuu
biid (103.20.152.34) 2014-02-07 16:43:17
ugluu xooson xodoodond zugiin baltai us uuxaar mash ix uvduj bna ene ymar uchirtai be
(112.72.13.208) 2014-02-02 22:07:56
Huchilleg ihseh n sn ymu bagasah n sn ymu todorhoi bichlde
myagmarsuren (103.26.194.75) 2014-01-27 20:13:20
yag nadad heregtei yum bn saihan zuvulguu bn