Болзоо болгонд явах хэрэггүй! Учир нь...

Бүсгүй та сүүлийн үед уулзаж учирч явсан эрчүүдээ эргээд нэг сайн бодоорой.

- Тэдний хувьд өөр хоорондоо төстэй юм юу байна?…
- Тэд таныг хоёрдугаарт тавьж байгаа юм шиг санагдаж байна уу?
- Эсвэл тэр ерөөсөө амьдрал огт мэдэхгүй байна уу?
Энэ мэт шинж тэмдгүүд болздог хархүүд чинь байгаа эсэхийг сайтар шинжээрэй.
Хүүхнүүд бид, хэн нэгэн үлгэрийн ханхүү ирээд бидний сэтгэл зүрхийг эзэмдээсэй гэж хүсдэг. Гэтэл хараад л ухаан алдтал дурлахаар тийм сайхан залуус тэр бүр сайн нөхөр, найдвартай үнэнч амраг байж чаддаггүйг амьдрал олонтаа нотолсон.
Тэд гол төлөв хөгжилтэй, нийтэч, сайхан залуус боловч сэтгэл санааг чинь үймүүлэхээс өөр юм бараг чаддаггүй.
Тэд хүүхнүүдийн толгойг эргүүлж, зүрх сэтгэлийг догдлуулж чадах боловч нэг хүнтэй удаан хугацаагаар харьцаа холбоотой байж чаддаггүй.
- Тэд өдөр тутмын гэр бүлийн амьдрал, уйтгар гуниг зэргээс зугтаадаг хүмүүс.
- Та ийм хүнийг яаж ч засаж авахад хэцүү. Цаг хугацаа өнгөрөхөөр тийм харчуулд таны чухам юу хэрэгтэй байсныг ойлгох болно.
- Анхаарал халамжтай, таныг хайрладаг хүн танд хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







