Ардын жүжигчин Л.Цогзолмаад хоёр өрөө байр олгожээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, АЖ Л.Цогзолмаад Нийслэлийн засаг даргын захирамжаар хоёр өрөө байр олгожээ. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6-ийн “г” заалт, 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон  Монгол Угсаа ХХК-ний хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээний дагуу гачигдалтай иргэдэд олгох орон сууцны фондод шилжин ирсэн Баянзүрх  дүүргийн 4 дүгээр  хороо Хилчний гудамж 27 дугаар байрны 2 тоот 48.43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаад олгосугай” гэжээ.

Ардын жүжигчин Л.Цогзолмаа театрт 1947 онд байгуулагдсан найрал дууны ангид анхны дуучин, гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байжээ. Тэрээр Ч.Ойдовын "Миний баясгалан"-гийн Дулмаа, Б.Дамдинсүрэнгийн "Жаргалын зам"-ын Халиун, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой"-н Нансалмаа зэрэг дүрийг бүтээсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.5.196.170) 2014-09-04 15:16:48
За баярлалаа Энэ байрыг жинхэнэ гачигдалтай хүнд өгөөрэй гэж хэлэх байхаа
зочин (180.149.78.26) 2014-09-04 12:25:25
Цогзолмаа гуай гачигдалтай иргэний тоонд орж байгаа юм уу
зочин (180.149.78.26) 2014-09-04 12:25:10
Цогзолмаа гуай гачигдалтай иргэний тоонд орж байгаа юм уу