Ой тогтоолтын үндэсний аваргаар Б.Намуунтуул тодорчээ

Монголын оюун ухааны акадмемиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын үндэсний аварга” шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Классик Центрт болж өнгөрлөө. Тэмцээний эхний шалгаруултанд бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 152 тамирчин зургаан төрлөөр оролцсоноос шигшээд өрсөлдөх 38 тамирчин өрсөлдөх эрхээ авсан.

Тэмцээний нийт 10 төрлийн нийлбэр дүн болох 4432 оноогоор 2013 оны насанд хүрэгчдийн ангилалын "Гранпри" буюу Монголын ой тогтоолтын аварга-аар дунд насны ангилалд өрсөлдсөн 16 настай Б.Намуунтуул тодорчээ. Тэрээр дунд нас болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 12 медаль хүртэж дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоосон.

Тэмцээний нийт зургаан төрлийн нийлбэр дүн болох 1776 оноогоор 2013 оны бага насны ангилалын Ой тогтоолтын аварга-аар 11 настай З.Цэцэгзул тодорсон байна. Тэрээр бага нас болон насанд хүрэгчдийн ангилалд нийт долоон медаль хүртэж бага насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоожээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.