Мед Эстетика арьс гоо заслын эмнэлгийн их эмч Л.Байгальмаа: Арьсны хачиг эрүүл арьсанд шинжилгээ хийхэд ч илэрдэг

Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь гэдэг. Хүний эд эс бүхэн амьтай, хоорондоо маш нарийн холбоотой учраас сайхан арьстай болохын тулд эрүүл байх нь юу юунаас илүү чухал юм. Бүсгүй та аль үнэтэй, сайн гэсэн гоо сайханы бүтээгдэхүүн авч хэрэглээд үр дүнд хүрэхгүй байна уу? Тэгвэл зарим тохиолдолд буруу хооллолтоос үүдэлтэй элдэв бактерийн хэмжээ нэмэгдсэнээс хүний бие дэх бодисын солилцоо алдагдаж, арьс гунддаг байна. Мөн арьсаа буруу арчилсанаас болж арьсны ямар нэгэн эмгэг үүсдэг аж. Тиймээс эдгээр тулгамдаж байгаа арьс, гоо сайханы асуудлаа шийдэхэд тань тус болохуйц үүднээс Мед Эстетика арьс гоо заслын эмнэлгийн их эмч  Л.Байгальмаагийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу? Хоёулаа яриагаа арьсны талаарх ойлголтоос эхлэе?
Сайн байна уу. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас ялангуяа хаврын улиралд нүүр чийгээ алдаж их гунддаг. Тиймээс нүүрэндээ анхаарал хандуулж зөв арчлах хэрэгтэй. Манай эмэгтэйчүүдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Нүүрээ савандаж угааснаар бохирдол арилах биш харин ч эсрэгээрээ янз бүрийн үрэвсэл, шарх үүсэхэд хүргэдэг. Бидний нүүрний арьсанд ус чийг хэрэгтэй учраас нүүрээ чийгшүүлэгч тоник, тосоор цэвэрлэж занших нь  үр дүнтэй юм.
-Арьсны хачиг гэж юу вэ.  Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Арьсны демодекс хачиг гэдэг нь хүний арьсанд шимэгчлэн амьдардаг хачиг юм. Тосны булчирхайд амьдардгийг нь demodex folliculorum гэдэг, demodex brevis гэж бас бий энэ нь сормуусны уутанцарт амьдардаг. Нэг ёсондоо хүний арьснаас ялгаран гарч буй тос гуужсан арьсаар хооллодог гэсэн үг. Зарим судлаачид нь үүнийг хүний арьсны 1см2 талбайд 1-2 байх ёстой гэж үздэг. Харин зарим нь огт байх ёсгүй гэж үздэг. Гэвч яг тогтоогдсон зүйл байхгүй. Харин эрүүл арьсанд шинжилгээ хийхэд энэ хачиг илэрдэг байна. Тэгэхээр энэ нь эмгэг үүсгэлгүйгээр хүний арьсанд шимэгчлэн амьдрах чадвартай гэж хэлж болох юм.

Шөнийн цагаар бие гүйцсэн демодекс хачигнууд арьсны тосны булчирхайн сувгаар дамжин арьсны гадарга руу гарч арьсны гадаргуу дээгүүр явдаг. Ингэснээр хамт унтаж буй хүндээ халдварлах магадлалтай юм байна. Ер нь демодекс хачиг илрүүлэх шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин шинжилгээ өгөхийн өмнө нүүрээ савандаж угаах, спиртэн уусмалаар арьсаа цэвэрлэх, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, шинжилгээ өгөх гэж байгаа хэсгийн арьсандаа эмчилгээ хийлгэх зэрэг нь демодекс хачигны илрүүлэлтийг алдаатай гаргаж болох эрсдэлтэй байдаг.
-Оношилгоог хэрхэн хийлгэх вэ?
Манай эмнэлэг энэ төрлийн оношилгоог хийж байна. Ерөнхийдөө арьс өвчилсөн тохиолдолд эрт оношлуулах хэрэгтэй. Ингэснээр элдэв бохирдол нян шимэгч хорхой үүсэхээс сэргийлэн эмчлүүлэх нь үр дүнтэй юм.

-Хаврын улиралд үрэвсэл батга үүсэх нь ихэсдэг гэж үнэн үү? Батгаа цэвэрлүүлж шахуулах нь хэр үр дүнтэй вэ?
Хавар салхи, шороо ихтэй байдаг учраас нүүр ихээр бохирддог. Тиймээс нүүрээ дутуу цэвэрлэх, буруу арчилсаны үр дүнд батга, үрэвсэл үүсдэг. Батгыг цэвэрлүүлэх нь муу биш ч зөв, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр орчинд цэвэрлүүлэх нь чухал. Харин арьсны гүнд бохирдсон батгыг тусгай эмчилгээ хийдэг. Зарим хүний арьс нүхтэй юм шиг болсон байдаг. Энэ нь батгаа шахуулаад эргээд эмчилгээ хийлгээгүйгээс нүх үүсдэг. Эсвэл батга нь арьсныхаа гүн рүү бохирдож идээт үрэвсэл үүссэнээс болдог л доо.
-Сүүлийн үед манай охид, залуусын дунд арьсны ямар эмгэг илүүтэй илэрч байна вэ?
Сүүлийн үед бол батга, сорви арилгуулах эмчилгээ их хийлгэж байна. Ялангуяа охидууд сорви арилгуулах болсон байна. Манай эмнэлэг ерөнхийдөө сорвины эмчилгээг түлхүү  хийж байгаа. Мөн батганы сорвыг мэсийн бус аргаар хийдэг.
Батга нь хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг юм. Үндсэн шалтгаан нь арьсны дотор байх үй олон тосны булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс болж тос ихээр хуримтлагдан саатсантай холбоотой. Эсвэл нэгэнт тос нэг гэзэрт ийн бөөгнөрснөөс болон тэр хэсэгт гүвдрүү үүсэхийг батга гэж ойлгож болно. Гэхдээ арьсан дээр их халууцсан, хөлөрснөөс шалтгаадан жижигхэн идээт гүвдрүү гарах бол батга биш. Батга гарсан ч гэлээ ариун цэвэр сайн сахиж, угааж цэвэрлэн, зориулалтын тос хэрэглэх зэргээр арчилж чадвал гаднаас халдвар орохгүй намжаах боломжтой. Ингэж чадаагүй, эсвэл хамаагүй шахаж оролдсоноос гадны халдвар орон идээлж буглах нь цөөнгүй байдаг.

-Нүүрний чийг хэрхэн алдагддаг вэ. Үүнийг хэрхэн нөхөж болох вэ?

Хүний арьс ерөнхийдөө тослог байж л ус чийгээ тэнцвэржүүлдэг. Тэгэхээр эхний ээлжинд нүүрээ савангаар биш тос, зориулалтын тоник цэвэрлэгчээр цэвэрлэх. Арьсыг хамгаалах  үндсэн зорилго нь чийгшлийг хадгалах юм. Арьс бохирдсоноос батгашилт,  эмзэг мэдрэмтгий арьс , үрчлээ атираа зэрэг үүсдэг. Мөн чийг дутагдсанаас   арьсны  эвэрлэг давхарга  нимгэрч, өнгөн талаасаа  чийглэг байдал нь алдагдаж бодисын солилцоо идэвхигүй болдог. Тиймээс арьсандаа тохирох тос цэвэрлэгч хэрэглэж, арьсаа хамгаалах хэрэгтэй. Хавар ихээр борлох хандлагатай байдаг учир тодорхой хэмжээний нарны тосыг хэрэглээрэй.

-Залуу охидууд нүүрээ эрт будах нь хэр эрсдэлтэй вэ?
Манай охидууд нүүрээ эрт будах болсоныг хүн бүр л ярьж л байна л даа. Гэхдээ нүүрээ хөнгөхөн будалт хийх нь зөв л дөө. Будлаа гээд сөрөг нөлөө байхгүй. Нүүрээ гадны бохирдлоос хамгаалах нэг арга юм. Харин будсаныхаа хэрээр сайн цэвэрлэх хэрэгтэй. Сүүлийн үед охидуудыг харахад нүүрнийхээ будгыг арилгахгүй унтдаг нэг муу зуршилтай болоод байх шиг. Нүүрээ цэвэрлэх нь хамгийн наад захын асуудал л даа. Тэгэхээр унтах даа заавал нүүрээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг охид бүсгүйчүүдэд зөвлөж байна.

Арьс гоо сайхандаа анхаарал тавьдаг хүн бүрт цэцэн авхай нь Мед Эстетика  арьс гоо заслын эмнэлгийг санал болгож байна.

Хаяг:СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, (1-р төрөхийн хашаан дотор 2 давхар улбар шар байшин) УБ

Утас:
9918-8596, 9665-7138, 31-33-19 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zzzz (59.153.113.241) 2016-10-10 17:54:09
Ene neeree unen muuhai aashtai shizotou galzuu medrel muutai awgai bnlee shd end door humuus bas surug setgegdel uldsen bi buur 1 tshan nadtai ingej deerelhuu haritsaad bgaam bh gj boddog bailaa Arai denduu muuhai buduuleg gaj zabtai awgai bnlee shd Yooy ter helj yarij bgaag n ee chaawaas Eregtei duugiin maani nuur deer um tuuraad tgd iishee ochloo yooy uudneesee l shuud heruul buzar awgai duugee uzuulei gsen yaatsiin gj Uu ene aris emchilgeeni emneleg bish umu gheer tgd yu um shig Bn gjuu yoooooy yoooy uheesei unen shizo
Jarg***** (103.57.93.102) 2016-10-10 17:18:36
Nusuu tolbo lazerduulsan daraa sorvitoi bsn ontsgui gazar bn lee hudlaa yarisan emch nar bdg yum bn lee
uilchluulegch (202.179.20.244) 2014-10-27 18:05:10
ug n anh gagui bsan nerd garaad irsen uchirgui untei munguunii tuluu boltson goo saihan ch nar n oligotoi ch zuwulguu uguch chadhaargui humuuseer soligdood yum l bol emch dee or geed ter n hurtel umetei boltson ch bh shig
шүрэнцэцэг (202.126.91.152) 2014-08-09 12:44:46
демодекс хачигийг хамгийн хурдан хугацаанд яаж арилгах вэ тус болооч
emma (180.235.185.171) 2014-06-28 15:21:36
hey zargaldaj hohirloo baragduulah hergetei shu humuusee
hulan (180.235.185.171) 2014-06-28 15:15:02
hudlaa gazar blee mungu salgaj bwal ed nart uilchluulegchiin aris yahn hamaagui bh
хатнаа (202.179.20.241) 2014-06-16 11:29:51
ёстой муухай хэрэггүй газар байн лээ чин сэтгэлээсээ бус оронцоглож хүний гоо сайхнаар тоглодог газар ажиллаж байгаа хүмүүс нь гэж бөөн хар энергитэй хүүхнүүд
oyuka (202.179.11.94) 2014-06-04 00:41:21
ene emneleg her bn ovhj uzsen hun bnuu helj ogch tuslaach batgiig buren edgeej chadah bolwuu
cool (103.26.194.27) 2014-04-16 20:15:35
Arai l bish gazar Saihan luivirchid Ter enhmaa geed huuhen yostoi har energetei hun holhon bgaarai Bi go o eruul mendeeree ih hohirson
aaa (112.72.13.213) 2014-03-13 20:14:26
nuurnii huuraishilt bor bor tolbotoi teriig yaaj arilgah we er ni jaahan bor taldaaa tgd joohn ooo sewtei bhgv yu teriiig taj arilgaj jigd bolgoh we
zochin (202.126.90.58) 2014-03-13 19:41:41
vneheer nvhjiltiig l arilgaj bwal vne neeh hamagvi ee hd ch bsan tolno ene talaar hariu zaawal bicheerei
zochin (202.126.90.58) 2014-03-13 19:40:21
nvhjiltiig arilgahad her zereg hugatsaa oroh bol hden sariin daraa ghed nvhjiltgvi bloh bol ene talaar sain zowlogoo ogooch yag ene talaar mdeh gsen zondoo hvmvvs bnaa
zochin (202.126.90.58) 2014-03-13 19:37:47
2 hastar duh hamriin hesgeeree nvhjilttei eniig yag bvren arilgaj chdah bolwuu
zochin (202.126.90.58) 2014-03-13 19:37:47
2 hastar duh hamriin hesgeeree nvhjilttei eniig yag bvren arilgaj chdah bolwuu
zochin (202.126.90.58) 2014-03-13 19:35:37
nvvrnii nvhjiltiig yaj arilgadag we zowhon nvhjilt arilgah emchilgee bna uu bwal vniin huwid hd we zaawal hariu vldeegeerei
зочин (103.26.194.74) 2013-12-26 12:59:27
лазераар сэвх хуулахад сөрөг үр дагавар гарах уу арилах болов уу дахиад гардаг гээд байх юм энэ талаар тодруулаач хаана сайн сэвх хуулах бол мэдлэгээсээ хуваалцаач найзуудаа
ббб (49.0.158.221) 2013-12-21 20:18:47
үнэтэй лазерт хоёр гурван газар ороод сэвх арилсангүй өөр газарт нэмэгдэж гараад байна хайран мөнгө
Estetica (202.126.91.67) 2013-05-15 10:27:47
313319
hhhhhhhh (202.126.91.67) 2013-05-05 11:31:53
une ni gaiguim bn lee
COL (202.126.91.68) 2013-05-02 14:29:28
BATGANAAS NI SHINJILGEE AWHGVI BNUU YAJ UZJ BN
odnoo (202.179.20.190) 2013-04-29 15:20:15
emchilgee ni her untei bdag bol kurs emchilgee hiilgeher her unetei tusah bol