Бүсгүй та маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай...

Бүсгүй та маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай...
Цаг агаар:

Маргааш Улаанбаатарт +16 хэм дулаан үүл багасна. Шөнөдөө +1 багавтар үүлтэй.
Дорнын зурхай:
Аргын тооллын: 2013.5.9 Пүрэв гараг
Билгийн тооллын: 30. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Наран ургах шингэх: 5.39-20.19
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





