Сэрүүн хасын нууц жүжгийн зохиолч QIONG YAO-гийн тухай

БНХАУ-ын нэрт зохиолч QIONG YAO, өөрийнх нь анхны нэрийг CHENZHE гэдэг, үүнээс гадна XIN RU, FENGHUANG гэсэн нэрээр зохиолоо бичдэг. 1938 оны 4 сарын 20 өдөр Си чуаны чүн дүд төрсөн. Төрөлх нутаг нь Ху нан мужид харъяалагддаг. Тайваны нэрт эмэгтэй яруу найрагч, зохиолч, кино, жүжгийн зохиолч юм.
Тайванд сургууль төгсөж боловсрол эзэмшсэн. Тэрээр бичиг зохиолын ажилд л нэг насаа зориулсан эмэгтэй. 50 гаруй өгүүллэг, телевизийн олон ангит кино, жүжигийн зохиол бичсэн.

Тэрээр зохиол бүтээлдээ ихэвчлэн хайр сэтгэлийг голчлон бичдэг. Бодит амьдралын үг хэллэгээр, үзэгч, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр бичдэг, түүний бичлэгийн хэлбэр яруу, баялаг, өөрийн гэсэн өнгө аястай төдийгүй, түүний зохиол бүтээлээс Хятадын ард түмний амьдрал, хайр сэтгэл, уламжлалт зан харьцаа, хүний ёс суртахуун, орчин цагийн залуусын амьдрал, үзэл бодлыг уншиж, мэдэж болно. Зохиол бүтээл нь уншигчийн сэтгэл зүрхийг догдлуулж, уярааж, бодуулж, ухааруулж чаддагаараа ард түмний таашаалыг хүлээсэн.

Монголчуудын хамгийн сайн мэдэх Хуан Жу гэг цуврал киноны зохиол, Сүе кө жүжгийн зохиолыг бичсэн байна. Түүний зохиол бүтээл нь Тайван, Хонгконг, Хятад улсад төдийгүй Япон, Солонгос, Тайланд зэрэг олон улс орнуудын уншигч, үзэгчдийг байлдан дагуулсан.

QIONG YAO зохиолчийн аав CHEN ZHIPING нь Их сургуулийн профессор, ээж YUAN XINGRU нь номны санч байсантай түүний зохиолч болох гараа салшгүй холбоотой. QIONG YAO зохиолч дунд сургуулиа төгсөнгүүт нөхөрт гарч хүү төрүүлэн ээж болсон нэгэн. Гэртээ хүүхдээ асран сайн ээжийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ч тэрээр зохиол бүтээлээ тасралтгүй бичсээр байсан. энэ цаг үеэс эхлэн тэрээр кино зохиол руу эргэлт буцалтгүйгээр орсон.
Тэрээр бүр хүүхэд байхаасаа л Хятадын сонгодог уран зохиолд шимтэн орсон нэгэн.
1947 онд 9-хөн насандаа Шанхай хотын  тэр үед томоохонд тооцогддог байсан сэтгүүлд “Хөөрхийлөлт XIAOQING” өгүүллэгээ хамгийн анх нийтлүүлж уншигчдын таашаал хүртсэн цагаас эхлэн түүний зохиол бүтээл бичих урам зориг нэмэгдсэн.
1963 оны 7 сард тэрээр “Цонхны гадна” богино өгүүллэгийн түүврээ гаргасан. Түүний гаргасан ном, зохиолууд хэдэн арван удаа хэвлэгдэн, улс орны номын сангуудын шилдэг борлуулалтыг тэргүүлсээр ирсэн.

Тэрээр 1959 онд 21 насандаа нөхөртэйгөө гэр бүл болж төд удалгүй 5-хан жилийн дараа 1964 онд нөхрөөсөө салсан байдаг.  Энэ үед түүний оргил бүтээлүүд болох《Үеэл WANJUN 》,《Mathura цэцэг》,《Нулимсан бороо》,《Үг дуугүй эхнэр》зэрэг нь 1965 онд бичигдэн гарсан. 1968 онд тэрээр “HUONIAO” буюу орчуулбал “Галт шувуу ”нэртэй компани байгуулж зохиол бүтээлүүдээ гаргаж байсан.
Харин 1976 онд тэрээр “SUPERSTAR” нэртэй компани байгуулж өөрийн зохиол бүтээлүүдээ гаргаж байсан.
Бидний мэдэх “Сэрүүн хасын нууц” жүжгийн эх зохиол болох “XUE KE” зохиолыг 1990 онд бичсэн байна. Нялх балчир цагаасаа эхлэн уран зохиолд амьдралаа зориулсан тэрээр Хятадын томоохон сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа “Тайваны зарим хүмүүс миний зохиолыг хэт эмгэнэлт хэмээн шүүмжилдэг юм. Тэгэхэд нь би хариулдаг. “Си чуаны хоолны газарт Бээжингийн хоолыг хэзээ ч идэж чадахгүй”, Бээжин хоол идмээр байвал Бээжинд л очих хэрэгтэй болдог шиг, хэрэв миний зохиол таалагдахгүй бол надаас өөр хэлбэрээр зохиолоо бичдэг маш олон зохиолч байгаа, тэдний зохиол бүтээлийг унш гэж ” хариулдаг гэж хэлсэн байдаг.
Үнэхээр л тэр өөрийн дотоод мэдрэмжээр хүний амьдралын цаг үе, зовлон жаргалыг гарган бичиж чаддаг хэдий ч тэрээр өөрийгөө тодорхойлохдоо, би ч ялгаагүй баярлах үедээ баярлаж, уйтгарлах үедээ уйтгарлаж гунидаг олон арван эмэгтэйчүүдийн л нэг, уйтгарлах үедээ сэтгэл дотроо л бүгчихдэг, уйтгар гунигаас гарахад их хугацаа шаарддагаа бодохоор би өөрийгөө “гутранги үзэлтэй хүн” ч юм болов уу гэж боддог гэж ярьсан байдаг.


СЭРҮҮН ХАСЫН НУУЦ жүжгийн дуу Xueke , Дуучин БНХАУ-ын дуучин LI YIJUN 李翊君

http://www.1ting.com/player/1f/player_198477.html

Xueke дууны үгийн орчуулга

Яагаад ийм дотно байдгийг мэдэхгүй
Их урт хугацааны өмнө шиг  
Сахиусан тэнгэр зүүдэнд минь авчирсан  
Өнгөрсөн шөнө үүлээр үг дамжууллаа
Өнгөрсөн шөнө салхиар түүх хүүрнүүллээ
Бас нэг бяцхан хараацай нисэн ирээд нисэн явахдаа
Шулганан жиргэж энэ нэрийг дуудсан
Aa- aa –aa - aa -aa

Сахиусан тэнгэр зүүдэнд минь авчирсан  
Авчирсан Xueke гэж нэрийг
Үлгэр хэллээ
Бас нэг бяцхан хараацай нисэн ирээд нисэн явахдаа
Шулганан жиргэж энэ нэрийг дуудсан
Aa- aa –aa - aa -aa
Сахиусан тэнгэр зүүдэнд минь авчирсан  
Авчирсан Xueke гэж нэрийг

Дууны Хятад үг, галигтайгаа
Xueke

雪珂

Xueke xueke zhege mingzi
雪珂 雪珂 这个名字
Buzhi weihe zheme shuxi
不知为何这么熟悉
Hao xiang henjiu henjiu yiqian  
好像很久很久以前
Shenxian zeng zaimeng li tiqi
神仙曾在梦里提起
Zuoye yun er chuanti xiaoxi
昨夜 云儿传递消息
Zuoye feng er su shuo gushi
昨夜风儿诉说故事
Hai you yanzi feilai feiqu
还有燕子飞来飞去
Ji ji zha zha jiao zhe ming zi
叽叽喳喳叫着名字
Aa- aa –aa - aa -aa
啊-啊-啊-啊-啊-

Shenxianzengzaimengli tiqi
神仙曾在梦里提起
Tiqi, xueke
提起 雪珂
Su shuo gushi
诉说故事
Hai you yanzifeilaifeiqu
还有燕子飞来飞去
Jijizhazhajiaozhemingzi
叽叽喳喳叫着名字
Aa- aa –aa - aa -aa
啊-啊-啊-啊-啊-
Shen xian zeng zai mengli tiqi
神仙曾在梦里提起
Tiqi, xueke
提起 雪珂

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.