Бүсгүй та амралтын өдрийнхөө цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай...



Амралтынхаа өдрийг хайртай гэр бүлтэйгээ хамт сайхан өнгөрүүлээрэй бүсгүйчүүдээ....

Цаг агаар:

Маргааш Улаанбаатарт +22 хэм дулаан, шөнөдөө +7 хэм багавтар үүлтэй байна.

Дорнын зурхай:

    Аргын тооллын: 2013.5.11 Бямба гараг
    Билгийн тооллын: 1. Есөн улаан мэнгэтэй улаагчинүхэр өдөр
    Наран ургах шингэх: 5.36-20.23
    Үс засуулбал: Нас ахар болно
    Барилдлага: Шид
    Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.