“Гурван тамир” сургууль манай аянд нэгдлээ

www.emegteichuud.mn эмэгтэйчүүдийн үндэсний цахим сэтгүүлээс зарлаад байгаа “Аавуудаа гэртээ эрт хариарай” аяны хүрээнд бид “Гурван тамир” бүрэн дунд сургуультай хамтран ажиллаа. Уруудах эсвэл өгсөх гараан дээрээ яваа өсвөр насны хүүхдүүд, эцэг эхийн хайрыг үргэлж хүсдэг дунд ангийн сурагчид, эгдүүтэй бяцхан бага ангийн хүүхдүүдэд бид “Аавуудаа гэртээ эрт хариарай” нэртэй зохион бичлэгийн уралдаан зарласан билээ. Уг уралдаанд нийт 50 орчим зохион бичлэг ирсэн бөгөөд бид хүүхдүүдийн бичвэрийг 6 дугаар сарын 1 хүртэл цувралаар өөрийн цахим сэтгүүлд нийтэлнэ. Тун удахгүй уралдаанд түрүүлсэн хүүхдийн нэр тодрох болно

Ингээд “Аавуудаа гэртээ эрт хариарай” аянд нэгдсэн “Гурван тамир” бүрэн дунд сургуулийн товч танилцуулгыг хүргье.

Гурван тамир бүрэн дунд сургууль нь 1999 онд анх 3 багш, 20 гаруйхан сурагчтай бага сургуулийн хэв шинжтэйгээр БГД-ийн 18-р хороонд орших Халуун усны газар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо тус сургууль нь 300 гаруй сурагч, 50 орчим багш, ажилтантай, БГД-ийн 13-р хороонд сургуулийн өөрийн гэсэн байр, спорт заалтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болтлоо өргөжин тэлсэн юм.

Сургуулийн А блокийн барилга нь 2001 онд ашиглалтанд орсноос хойш Б блокийн барилгыг 2002 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд 2006 онд сургуулийн биеийн тамирын заал, сургуулийн үүдний хэсгийн өргөтлийг шинээр барьж нэг ээлжиндээ 480 орчим хүүхдийн суудалтай сургуулийн өөрийн гэсэн тохилог, тав тухтай сургалтын орчныг бүрдүүлсэн юм.

Тус сургууль нь жилээс жилд сургалтын материаллаг бааз, хүчин чадал, үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж, Монгол улсын боловсролын хөгжилд тодорхой хэмжээний  хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сургуулийн орчны үзүүлэлтийг гаргавал:

Хүн ам зүйн орчин: Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр оршдог: Хамран сургах тойргийн хязгааргүй.

Эдийн засгийн орчин: Сргуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчинг бүрдүүлэх талаар өөрийн нөөц бололцоогоо дайчлан бие даан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын бусад байгууллага, хувь хүмүүсийн хөрөнгө оруулалт хийгдээгүй.

Өрсөлдөөний орчин: Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сургалтын орчин, багшлах боловсон хүчний чадвар, эдийн засгийн болон материаллаг бааз зэрэг олон үзүүлэлтээр өрсөлдөх талбар ихтэй.

Нийгэм соёлын орчин: Багш нарын мэргэжил дээшлүүлэлт, нийгмийн асуудал шийдвэрлэх тал дээр томоохон алхмуудыг хийсэн. 2007 онд тус сургуулийн ууган багш, бага ангийн багш мэргэжилтэй Т.Төгөлдөрт орон сууцны үнийн дүнгийн 60%-ийг хөнгөлж, англи хэлний багш Б.Сэлэнгэ, бага ангийн багш В.Баярцэнгэл нарт орон сууцны үнийн дүнгийн 40 хувийг хөнгөлж орон сууц олгосон төдийгүй, 2006-2009 онуудад багш ажилтнуудаа туршлага солилцуулахаар Бээжин хотод 30 гаруй багш ажилтнуудыг аялуулж, 2008-2010 онд багш Ц.Оюунчимэг, Б.Пүрэвдолгор, Б.Энхтуяа, Х.Баяр-Аривжих, Г.Наранцэцэг, үйлчилгээний ажилтан Г.Гантогоо, Г.Ганчимэг, В. Даваасүрэн нарт 5 ханатай гэр олгосон нь тэдний нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгсөн юм.

Хууль эрхзүйн орчин: Монгол улсын хуулиуд, Монгол улсын засгийн газрын тогтоолууд, Монгол улсын яамдын хамтарсан тушаалууд, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУЯ-наас гаргасан бодлого, шийдвэр, сайдын тушаалууд, бусад холбогдох баримт бичгүүдийг үйл ажиллагааны мөрдлөг болгодог.

Шинжлэх ухаан, техник технологийн орчин: Тус сургуулийн бүх анги танхимд интернетийн орчин бүрдэж, компьютержсэн ба хяналтын иж бүрэн систем нэвтэрсэн, сургуулийн бүх хэсгүүдэд хүрэх радио узельтэй. 2009 оноос эхлэн MSC компанитай хамтран e-school 1,0 , 2,0  цахим удирдлагын системийг нэвтрүүлж, одоо амжилттай ашиглаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд 3,0-ийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа хамтран ороод байна.

Өнгөрсөн жилүүдэд багш сурагчдын тав тухтай ажиллаж, суралцах орчныг бүрдүүлэхэд ихээхэн чармайн ажилласны үр дүнд спортын заал, бялдаржуулах танхим, багш нарын ажил амралтын өрөө, сурагчдын хөгжмийн өрөө, бүжгийн заал, номын сан, эмчийн өрөө, мэдээлэлзүйн иж бүрэн тоног төхөөрөмжтөй 2 кабинет, лингафоны танхим зэргийг тохижуулсан юм. Өнгөрсөн 2010 оны зун  тус сургуулийн А корпусын өргөтгөлд 80 гаруй сая төгрөгийн иж бүрэн  капитал засвар хийж сантехник, цахилгааны шугам хоолойг шинэчилж, анги танхимуудад тохижилтын иж бүрэн ажлыг хийсэн.

Сургуулийн жилийн төлбөр 980 000 төгрөг бөгөөд 1 гэрээс 2 ба түүнээс дээш хүүхэд суралцахад 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

Сургуулийн шагналууд:

2004-2005 онд:

  • Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл, дарцаг
  • БСШУЯ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй сургууль” цол өргөмжлөл
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хөдөлмөрч хамт олон” өргөмжлөл

2005-2006 онд:

  • Монголын Эмнэсти Интернэшнл байгууллагын “Шилдэг хамтран ажиллагч байгууллага”
  • Монголын шилдэг менежменттэй ТОР-20 сургуулийн шалгаруулалтанд амжилттай оролцож талархал

2006-2007 онд

  • Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Боловсрол Шинжлэх Ухааны газрын “Итгэл хүлээсэн байгууллага” батламж
  • Монголын сурагчдын холбоо, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын “Итгэмжлэгдсэн байгууллага” батламж
  • БСШУЯ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль-2005” цол өргөмжлөл
  • Монголын Скаутын тэргүүний үйл ажиллагаатай сургууль өргөмжлөл
  • Монголын Скаутын Холбоо, Баянгол дүүргийн Скаутын тэргүүний үйл ажиллагаатай сургууль өргөмжлөл
  • МЁЗСОУХ-ны “Хөдөлмөрийн манлай-Буянт үйлсийн эзэд” цол өргөмжлөл
  • Баянгол дүүргийн тэргүүний сургууль цол өргөмжлөл

2007-2008 онд

  • Монголын шилдэг менежменттэй ТОР-20 сургуулийн нэгээр шалгарч батламж, цом
  • Нийслэлийн 2006 оны тэргүүний үйл ажиллагаатай төрийн бус өмчийн сургууль гэрэгэ, дарцаг
  • НБСШУГазар, Монголын Сурагчдын холбооны “Итгэл хүлээсэн байгууллага” өргөмжлөл

2008-2009 онд

  • Монголын Сурагчдын Холбооны “Хүндэт гишүүн сургууль” өргөмжлөл
  • БСШУЯ, Модерн ХРО байгууллагын хамтарсан “Шилдэг дунд сургууль” өргөмжлөл

2009-2010 онд

  • Глобаль Интернэйшнл ассоциацийн 2009 оны Тэргүүний үйл ажиллагаатай төрийн бус өмчийн сургууль
  • Монголын төрийн бус өмчийн ЕБС-дын холбооны “Тэргүүний сургууль” өргөмжлөл, цом

2010-2011 онд

  • Баянгол дүүргийн хошой тэргүүний сургууль батламж, мөнгөн шагнал
  • НЗДТГ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй сургууль” хүндэт өргөмжлөл

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.