Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үнэхээр ч улс үндэстний оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 19 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил найм  дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.

Энэ өдөр дэлхийн гэр бүл судлаач, сонирхогч эрдэмтэд цуглаж гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, түүнийг хэрхэн шийдвэрлэх, гарч болзошгүй асуудлуудаас яаж урьдчилан сэргийлэх ёстой зэрэг сэдвүүдийг хөндөж байгаа юм. Илтгэлийн сэдэв тухайн үеийн тулгамдсан асуудал байдаг бөгөөд 2005 онд “Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдвээр арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил хувьд “Гэр бүлийн хуримтлал үүсгэх” уриан дор тэмдэглэж байна.

Харин гэр бүлүүд энэ өдрийг хамтдаа өнгөрөөж, ирээдүйнхээ зорилго, хүүхдүүдийнхээ эзэмших мэргэжил, мөрөөдлийнх нь тухай хэлэлцэж, түүнд хүрэхийн тулд эцэг эхийн зүгээс үзүүлэх тусламж, хүүхэд өөрөө бий болгох “амьдралын бүтээл”, мөн энэ онд дэвшүүлсэн уриаг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг төлөвлөх ёстой юм.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.