Эмчийн буруутай үйлдлээс болж хэвтэрт орсон М.Ариунтунгалаг охинд зориулан хандивын тоглолт хийнэ

Эмчийн буруутай үйлдлээс болж таван жилийн туршид хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт ирэх зургаадугаар сарын гуравны 17:00 цагаас UB palace-т болох гэж байна. Тэрээр 2008 онд олгойн хагалгаа хийлгэсэн бөгөөд эмчлэгч эмч нь алдаа гаргаснаар хэвтэрт орсон юм.

М.Ариунтунгалаг охин түүнээс хойш таван удаа мэс засалд орсон ч засрахгүй байгаа учраас Өмнөд Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа ажээ. Түүнд зориулсан энэхүү хандивын тоглолтонд олон хамтлаг дуучид, яруу найрагчид оролцоно. Мөн түүний эмчилгээний зардалд зохиолч Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номоосоо 25 ширхэгийг хандивласан байна. “Алдаа гаргадаггүй эмч” болохыг мөрөөддөг М.Ариунтунгалаг охинд сэтгэлийн өргөл өргөцгөөе бүсгүйчүүдээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.