Тайваний эмч нар Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд туслахаар болжээ

Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн
газар, ЭХЭМҮТ-ийн эмч нар, Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй
хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөл хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тус сан нь дэлхийн олон оронд салбартай бөгөөд манай улсын уруул, тагнайн
төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд туслахаар иржээ.

Эдгээр хүүхдийн өвчнийг манайдаа бүрэн гүйцэт эмчлэх боломж нөхцөл байхгүй. Харин гадаад улс оронд өндөр төлбөртэйгөөр эмчилдэг аж. Тиймээс эмчилгээний зардлыг дээрх сангаас гарган эмчилгээ хийхээр болжээ. Мөн мэргэжлийн эмч нар ирэх бөгөөд эхний мэс заслыг энэ сарын дундуур хийж эхлэх юм байна.
Уншигч ээж нартаа баяртай мэдээ дуулгая. Тайваны эмч нар Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг үнэгүй эмчилхээр болжээ.







