Бүсгүй таны гоо сайханд...

Бүсгүйчүүдээ орой болгон нүүрээ сайн цэвэрлэж байгаарай. Эмэгтэй хүн бүрийн гоо сайхан тэр тусмаа цэвэрлэгээний хэрэгсэлд дараах таван зүйл зайлшгүй байдаг.Гэхдээ та өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгож чаддаг болов уу?


Заавал байх ёстой гоо сайхны таван бүтээгдэхүүн

Шингэн саван

Аль болох байгалийн гаралтайг сонго. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдгээрээ ач холбогдолтой. Ялангуяа тослог, хагас тослог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

Угаагч хөөс

Нүүрний арьсыг бүрэн цэвэрлэнэ. Угаагч тос, хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохиромжтой.

Угаагч гель

Энэ нь жирийн бас тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг.Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэдэг бөгөөд усаар зайлж цэвэрлэдэг. Угаагч гель нь арьсыг зөөлөн тааламжтай болгодог. Мөн цэвэрлэсний дараа арьсанд шинэ сэргэг мэдрэмж төрүүлдгээрээ гайхалтай.

Сүүн шингэн

Та хичнээн ядарсан байлаа ч будаг шунхаа заавал арилгаж унтах шаардлагатай. Үүнд сүүн шингэн таны гол туслах болно. Будаг, косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьс цочроодог тул тохиромжгүй.

Гоо сайхны маск нь нүүр сэргээх үр дүнтэй арга

Маскийг нүд орчмын газар тавъдаггүй. Тэр хэсэгтээ тэжээлийн тос түрх. Өөрийн нүүрний онцлог болон хэрэгцээндээ тохируулан таскийг сонгоно. Маск тавьсны дараа булчингаа суллаж хэвтэнэ. 15-20 минут битгий хөдлөөрэй. Үүний дараа таскийг бүлээн, дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Маск нь үхэжсэн эд эсийг арилгаж, арьсыг гөлгөр, толигор, үрчлээсийг үл мэдэгдэм болгодог.
 
 
 
 
   
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.