Таван центийн үнэтэй сум Хятадын их удирдагч Мао Зэ дуны охины хувь заяа
Хятад бүсгүй Пэнь Линь Жао Цзянсу мужид төрсөн юм. Тэрээр анхны нийтлэлээ 16 жилийн өмнө "Лин Жао" нууц нэрийн дор бичиж эхэлсэн бөгөөд засгийн газрын түвшинд буй авилгалыг шүүмжилсэн байв. Амьдралынхаа туршид өөрийн эцэг Мао Зе Дуны дэглэмийг илчлэн тэмцсэнийхээ төлөө цаазын ялаар шийтгүүлсэн ба эцэг эх нь охиныхоо хувь заяаны талаар ямар бодол саналтай байсан нь тодорхой бус ч Линий нэр өнөөдөр бүх Хятадад хүндлэгдсээр байдаг. Тэрбээр эсэргүүцэгчдийн хөдөлгөөний хамгийн хүчирхэгт тооцогддог эмэгтэй байжээ. Бээжингийн их сургуулийн философийн факультетэд сурч байсан охин 1957 онд "зуун цэцэг цэцэглэнэ" уриан дор олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулж байжээ. Олон нийтийн ажлыг Коммунист нам санаачилсан бөгөөд энэ нь албан ёсоор тэмцлийг тунхаглаж, урлагийн хөгжил, шинжлэх ухааны хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой байв.

Маогийн хэрцгий догшин үйлдэл, Хятадад болж буй хувьсгалт өөрчлөлтийн тухай бодлоо илэрхийлэхийг хүсч Лин, хортон шавжтай тэмцэх албадан хөдөлмөрт илгээгдсэн. Хятадын ерөнхийлөгчийн алдаатай бодлого болсон могой, ялаа, шумуул, бор шувуу зэргийг устгаснаар, үр тарианы хомсдолд орж, эко системд иймэрхүү үйл ажиллагаанаас учирсан асар их хохирлын талаар хэн ч мэдээгүй. Бор шувууг устгасан нь царцааны үржил асар ихээр явагдаж энэ нь эцэстээ өлсгөлөнд хүргэсэн нь дэлхийн түүхэнд бичигдсэн Их өлсгөлөнгийн жилүүд байжээ.
Лин 1960 онд коммунист хүчнээс үүдэлтэй сэтгүүл хэвлэн нийтэлсэн олон тооны эсэргүүцэгчдэд тусласан учраас баривчлагдсан. Түүнд 20 жилийн хорих ял оноосон юм. Тэрээр улс төрийн нийтлэлд буруутгагдаж байсан учраас, түүнийг маш их эрүүдэн шүүсэн хэдий ч, шорон түүний итгэл үнэмшилийг өөрчилсөнгүй.
Мао Зе Дуны коммунист дэглэм, гамшигт үйлдлүүдийг шүүмжилсэн хэдэн зуун өгүүлэл, нийтлэлийг бичжээ. Тэрбээр зарим тэмдэглэлийг цусаараа бичиж байв. Учир нь бэх авах боломжгүй байжээ. 1966 оны 12-р сарын 5-нд Лин, Коммунист нам, түүний удирдагч Мао-д халдсан олон тооны ноцтой гэмт хэргүүдийг ил гаргав. Тэрбээр шоронд байхдаа ч гэсэн эрх баригчдыг эсэргүүцэх уриа лоозонгуудыг бичсээр байсан учир 1968 онд буудан алах ялын тогтоол гарчээ. Мао болон түүний эхнэр, охиныхоо хувь заяаны талаар мэдэхгүй байсан бөгөөд Коммунист намаас Линий ар гэр, ээжид нь албан ёсны хүсэлт гаргасан нь сумны үнэ болох таван центийг төлөх хүсэлт байжээ.
Мао Зэдунгийн дэглэмийг дагалдан гарсан аймшиг, гамшигийг үл харгалзан, түүний тухай ой санамж Хятадын иргэдэд ариун хэвээр байна. Үүнийг батлахын тулд саяхан Мао Зэ Дуны том алтан хөшөө Хятадын хамгийн ядуу мужид баригджээ.
Via:Рэнцэнхандын Сайхан - Уул
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





