”Дэлхийн мисс” тэмцээнд өөрчлөлт оруулжээ
Жил бүр дэлхийн гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг "Дэлхийн мисс- 2013" наадмын 62 дахь удаагийн тэмцээн Индонез улсад болох гэж байгаа билээ. Индонезийн хүн амын 86% нь мусульман шашинтай бөгөөд Исламын улс гэдэгт багтахгүй ч Ислам шашинтны тооны олноор дэлхийд тэргүүлдэг байна. Тиймээс шашины хатуу дэг жаягаа даган усны хувцастай үзүүлбэрийг хасах саналыг тавьжээ.

Уг саналыг тэмцээний зохион байгуулагч нар хүлээн зөвшөөрч Индонезийн үндэсний хувцас буюу Саронг өмсөхөөр болжээ. Саронгтой үзүүлбэр Бали хотын аралд болох юм байна. Уг тэмцээнд 130 гаруй орны миссүүд оролцохоор болсон бөгөөд тэдэнд өндөр шаардлага тавьж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.