Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн дүү “Тв мисс” Б.Ханд Азийн шилдэг загвар өмсөгч болжээ

2010 онд UBS телевизээс зохион байгуулсан “TV miss international-2010” олон улсын анхдугаар уралдаанд жүжигчин, загвар өмсөгч Б.Ханд хэмээх охин дэд байр эзэлж байсан түүхтэй. Тэгвэл тэрбээр саяхан Филиппин улсад болсон “Азийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байна.  Тус тэмцээнээс Б.Ханд “Хамгийн авъяаслаг мисс” номинацийн эзнээр шалгарчээ.

Дашрамд дурьдахад “ТВ мисс” Б.Хандийг МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоогийн төрсөн эгчийн хүүхэд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ажээ. Тэрээр БНХАУ-д сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг бөгөөд Хятадын NSR загварын агентлагт гэрээгээр ажилладаг юм байна. Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохиогддог “Манжуурын мисс” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор очсон миссүүдэд багшилдаг гэнэ лээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.170) 2013-06-17 15:12:25
ghh