Авралын тэврэлт
Энэхүү ихрүүдийг Brielle болон Kyrie Jackson гэдэг. Тэд 1995 оны 10 -р
дугаар сарын 17 нд Массачусетс мужид төрсөн бөгөөд төрөх өдрөөс 12 долоо хоногийн өмнө төржээ. Халдварын эрсдлийг багасгахын тулд ихрүүдийг тус
тусад нь инкубаторт эмчилгээ хийж байв. Kyrie - ийн жин хэвийн өсөж байсан ч түүний эгч Brielle - ын зүрхний цохилт сул, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан юм. 11 -р сарын 12 нд Brielle - ын биеийн байдал маш муудаж, зүүн гар , хөл
нь хөхөрч, зүрхний цохилт нь тасалдаж байсан бөгөөд түүний эцэг эх нь
охиноо алдах нь хэмээн сандарч байсан гэдэг.

Сувилагч Gayle Kasparian уламжлалт бүхий л эмчилгээг хийсэн боловч бие нь дээрдээгүй учир Европын зарим газруудад хэрэглэдэг ч АНУ - д туршиж байгаагүй энгийн хирнээ үр дүнтэй нэгэн аргыг эцэг эхийн зөвшөөрөлтэй хийх болсон юм.




Сувилагч Gayle Kasparian уламжлалт бүхий л эмчилгээг хийсэн боловч бие нь дээрдээгүй учир Европын зарим газруудад хэрэглэдэг ч АНУ - д туршиж байгаагүй энгийн хирнээ үр дүнтэй нэгэн аргыг эцэг эхийн зөвшөөрөлтэй хийх болсон юм.

Ингээд ихрүүдийг хамтад нь нэг инкубаторт хийсэн бөгөөд
хэдэн минутын дараа Brielle - ын хүчилтөрөгчийн хэмжээ сайжирч, зүрхний
цохилт тогтворжиж, биеийн халуун нь хэвийн болж эхлэв. Ихрүүдийг хамтад
нь байлгах тусам нь бие нь сайжирч , өсөлт хөгжил сайн байлаа. Улмаар
эмнэлэгээс гарч ихрүүд гэртээ харьсан ч эцэг эх нь тэднийг салгалгүй хамт унтуулсаар
байсан юм.

Одоо тэд нас бие гүйцсэн эрүүл чийрэг болж өссөн бөгөөд "Life" сэтгүүл "Авралын тэврэлт" нэртэйгээр тэднийг тухай бичсэн байв. Brielle
болон Kyrie нарын энэхүү гайхамшигтай явдал олон ихрүүдэд ач тусаа
өгсөн юм. Энэ явдлын дараа олон туршилт хийж, судалгаа явуулсан. Тэрхүү
судалгааны үр дүнд ихрүүдийг ялангуяа дутуу төрсөн ихрүүдийг хамтад
байлгах нь биеийн байдал хэвийн байхад хамгийн нөлөөтэй гэдгийг нотолсон
бөгөөд практикт ашиглах болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(202.179.27.102)
2018-10-09 12:50:04
хөөрхий дөө эрүүл ихэр нь маш их энерги өгч дээ
0
0
0
Хариулах






