Ээжүүдээ хүүхдээ уйлахаар нь дээш өргөж , сэгсэрдэг юм биш биз?
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж олон сөрөг үр дагавар гардаг.
Нярай хүүхдийг уйлж байгаа шалтгааныг мэдэхгүй чимээгүй болгохын тулд дээш агаарт өргөж, сэгсчин саатуулдаг. Мөн хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас болоод уйлж буй хүүхдээс түвэгшээн хүүхдээ сэгсчих нь хүүхдийн ирээдүйд маш сөргөөр нөлөөлдөг байна.
Бага насны буюу 5-с доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул байдаг. Тиймээс сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг.

Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх аюултай байдаг гэж эмч нар үздэг.
Хүүхдийг сэгсэрвэл дараах гэмтлүүд учирч болзошгүй.
- Тархинд цус харвах
- Нүдний торлог бүрхэвчинд цус харвах
- Нугасны гэмтэл, саажилт
- Татаж унадаг болох
- Сохрох
- Ясны бэртэл
- Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох зэрэг олон сөрөг зүйлүүд байна.

Тиймээс ээжүүдээ та хэдий ядарсан ч, уур чинь хүрсэн ч бага насны хүүхдээ дээшээ шидэж тоглож болохгүй. Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь ч аюултай. Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж байх ёстой. Магадгүй та бага насны хүүхдээ өөр хүнээр асруулдаг бол тэдэнд хүүхдийг сэгсрэх аюултай гэдгийг ойлгуулах хэрэгтэй шүү.
Уйлж байгаа хүүхдийг дээш шидэж, сэгсэрвэл чимээгүй болоод байх шиг санагддаг бол түүнийгээ март. Харин уйлж байгаа хүүхдийнхээ зовиуртай байгаа эсэхийг шалга, дараа нь угж, хөхийг нь өг. Тэвэрч бүүвэйлээд дуу дуулж, намуун хөгжим сонсгоорой. Салхинд гарган тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө. Та уур уцаартай байвал хүүхдээ оронд нь хэвтүүлээд өөрөө өөр өрөөнд нэг удаа гүн амьсгаа ав. Нүдээ аниад, хэдхэн минут хөдөлгөөнгүй тайван суу. Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод. Энэ бүгд таньд тус болно гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийхээ ирээдүйн сайн сайхны төлөө түүнийг бүү сэгсрээрэй. Зөвхөн ээжүүд ч биш ээж болох бүх эмэгтэйчүүд үүнийг мэдэж авахад илүүдэхгүй биз ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.4)
2014-06-30 21:03:15
tv radiogoor sn heleech e humuus dandaa l segserch shided bdg
0
0
0
Хариулах
erkaa
(202.179.27.8)
2013-06-19 13:35:25
ont
0
0
0
Хариулах
welsh
(122.201.18.139)
2013-06-18 09:49:02
Meddeg hirne tusgadaggui zuvulguug grch boloh
Ersdeltei n hamt mash engiineer hund oilguulahaar goy
Zuvuljeethanks
0
0
0
Хариулах