Дурлалд нас үнэхээр хамаагүй гэж үү


            Би оюутан болоод удаагүй байхдаа нэгэн залуутай танилцсан юм. Залуу ч гэж ахтай гэх юм уу. Тэр үед миний хувьд хамаг амьдрал минь замбараагүй байсан үе. Сэтгэл санаагаар унаад, арга барахдаа нэгэн сэтгэл зүйч дээр очсон минь одоо надад асуудал болоод байна. Сэтгэл зүйчийн өрөөнд ортол нүдэнд дулаахан ах буйдан дээр суу гэхэд нь яагаад ч юм их л итгэж болохоор хүн шиг санагдсан юм. Тун тайван яриатай, дөлгөөнхөн, ухаалаг харцтай ах надруу хараад "би чиний хогийн сав байна, дотор байгаа хамаг муухай бүхнээ надруу шид. Надад огт санаа зоволтгүй, би тэрнийг зүгээр л гаргаад асгачихана" гэж хэллээ.

Дотор эргэлдэх түмэн бодол зовлонгийнхоо альнаас нь эхлэж ярихаа мэдэхгүй хэсэг чимээгүй сууснаа уйлмаар санагдаад эхлэв. Нулимсаа барьж ядахад хамрын самсаа сэрвэгнээд л... тэсэлгүй уйлчихлаа. Өнөөх ах намайг аргадсан ч үгүй уйл уйл гэж хэлээд чимээгүй хараад л суугаад байв. Уйлж уйлж сая нэг тайвширлаа. Ярих зүйл маань ч ар араасаа ундарч асуудлаа ярьж эхэлсэн юм. Энэ үед миний царай ямар аймаар харагдаж байсан бол гэж одоо бодохоос ичмээр санагддаг. Тэр өдрөөс хойш хэд хэдэн удаа сэтгэл зүйч ахтай уулзсаны дараа сэтгэл онгойгоод амьдрал ямар сайхан юм бэ гэх сэтгэгдэл төрсөн юм. 

            Тэр үед сэтгэл зүйч ахаас өөр намайг ойлгох хүн байхгүй мэт санагдаж, яагаад ч юм цаанаа л дотно, сэтгэлд дулаахан санагдана. Бид уулзсаар нэг л мэдэхэд бие биедээ хайртай болсон байлаа. Эхэндээ ч элдэв янзын зүйл бодолгүй явсан ч нэг л мэдэхнээ холдож чадахгүй болтлоо дурлачихсан. Бид таван жил болж байна. Энэ хугацаанд олон удаа салахаар шийдэж, намайг хэзээ нэгэн цагт харамсахвий гэхээс айж байна гэж дандаа л хэлнэ. Тиймээ бид салах гэж хичээсэн даанч одоо хир нь чадахгүй байсаар...

            Энэ тухайгаа ээждээ хэлэхээр шийдээд цайны цагаар нь уулзлаа. "Би өөрөөсөө 15 ах хүнд дурлачихлаа" гэж хэлтэл ээжийн харц гайхав уу гэлтэй огцом надруу харсанаа "Толгой чинь эргүүтээ юу" гэдэг байгаа. Хэрэг бишгүйтэж байгаа нь энэ. "Худлаа ярьсан юм аа" гэж тоглоом шоглоомоор өнгөрөөсөн дөө. Уг нь дурлалд нас хамаагүй гэдэгсэн. Залуу насанд өчнөөн л сайхан залуу  гарч ирэх юм. Гэхдээ л тэрнийг минь гүйцэх хүн энэ хорвоод үгүй мэт санагдана. Бид ямар замыг сонгох ёстой юм бол доо. Багын найзаас минь өөр миний сонголтыг дэмжих хүн алга. Та бүхнээс хариу хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
inna (202.126.89.251) 2014-05-30 08:12:11
bi uuruusuu 10 ah hund hairtai uneheer tushigtei sanagddag gehdee bid suuh bolojmgui uchir ni ter ehnerteihuuhed bhguiodo barag 40 tei humuus huuhed turuuleh bolomjgui l yum shig bgaan namaig huuhed turuulj uguuch gedeg bi turuuleed ugchihvul nad deer ireh yum shig sanagddag gehdee bi hen negnii 2 dah amidral ni baimaargui bna anhnaasaa nadadtai taarsan boloosoi l gej boddog
dashka (202.126.89.251) 2014-05-29 19:01:40
nadad ch bas iim zvil tohioldood bnaa gehdeee nadaas 8 ah l daa bi yag yaah yostoigoo sn mdxgvie bna odoohondoo manai ger bvliinhen mdeegvi bgoo
setgel (103.26.194.14) 2014-05-29 18:01:22
zurh setgelee daga gehdee hamt amidraad uzeerei bi uuruusuu 19ah huntei suusan 2huuhedtei tatlaa tutlee ni tam yumaa aaw eejiinhee ugend sain orooroi ene 2chine sain harj chadna
sainu (112.149.193.131) 2013-07-25 02:31:44
zugerr eee ymr hamaatain zurhee l daga
tts (180.235.178.125) 2013-07-16 14:04:19
bi chamaig demjij bn bi ch gsen ooroosoo neleen ah hund sain bolson gehde hun bolgon terniig mni heterhii hogshin ged bdag gehde ter ndd hamaaguie
busgui (1.25.154.105) 2013-07-14 15:11:23
yun turuund zuwluhud hamt neg jil garan amidraad uzeerei zaawal shuu tgd tatlaa tutlee bhgui chmg hairlaj chadah zuw hun bol chi 30 garaad jinhene emegtei hun bolood gylalzaj bhad chin ter hun hezee ch haramsahgui gewel zorigtoigoor setgel zurhee dagarai odoo tgd barag engiin l uzegdel bolj bnshd amjilt husey
sondor (122.201.18.234) 2013-06-30 14:33:41
намайг дэмжиж байгаа та нартаа баярлалаа Сэтгэл хөнгөрчихлөө
eegii (202.179.20.179) 2013-06-30 09:20:00
chamd tohiroh sain hun bol nas hamaagui shuu dee harin ch yugaach medehgui jaahan zaluu dagaj amidral hezee shan bolhiig huleej bhaar uneheer chamd hairtai sain l hun bol hamaagui shuu dee
gergii (103.10.23.183) 2013-06-29 20:06:28
zvgeershde setgeleel daga minii nuhur nadaas 12 ah anh suuhad hvmvvs pvv paa geed l svid bsan odoo bvgdl hvndlj hairladiin durlald nas hamaagvi hamgiin gol ni ardaa ger bvlgvi hvn bh ni chuhal shvv amjilt
emegtee (112.72.12.90) 2013-06-29 16:28:34
harin bi terneese 15 egch yahaa medehgvi ih hetsv bna gehdee bodoj bodoj holdii gej shiidsen vnheer hetsvv bna hench oilgohgvi
misheel (183.177.98.67) 2013-06-29 14:53:40
zurh setgeliinhee duudlagaar yvsan ni deer ta 2 bie biedee ih hairtai bol buh zuiliig davan tuulna hamgiin gol ni hezeech bie biedee unench yvarai amjilt
zochin (183.177.99.74) 2013-06-29 12:52:25
bagiin naizaaraa l demjvvl busad n chamaig demjihgvi
boogii (182.160.12.215) 2013-06-29 12:36:23
Chi ter hunde hairtai bol ergej butsah hereggui salsnii dara setgeliin gunig teen uldene bie bienee hairlana gej shidsen bol zorigtoigor neg alham hiiged ger buliihendee helsen ni der
сайханаа (202.179.22.83) 2013-06-29 12:32:23
хамт амьдраад үзсэн хойноо харамсах юм бас гардаг юм шүүү ах хүн их хартай байдаг юм би бас ээжийнхээ үгнээс зөрөөд өөрөөсөө 10 ах хүнтэй суугаад салсан ээжийнхээ үгэнд орох минь яаавдаа гэж харамсаж байсан хамт амьдрахаараа л сайн муу бүх юм нь ил болдог юм байна лээ шүү
tsec (203.91.112.12) 2013-06-29 12:29:58
durlald nas hamaagvi gedegt bi itgedeg setgelee l daga
uugi (103.10.23.176) 2013-06-29 12:20:18
time ter hvntei eej chin bish chi l amidran tiim bolhoor hair setegliinha tuluu zorigtoi alham hiigerei chi hoichdoo haramsahgvi gj bwal bvh zvil ok shvde harinch ah hvntei gerlej hamtdaa amidran gedeg zaluu hvnii huwid neg talarai sn zvilshig sanagddag yuma yadaj l alda onoon dr tusalj demjeed bs ih halamjtai shan l bdag yum shvde bi uuruusu 8 ah hvntei gerelsen odo vr hvvhedtei boltson yugarch tutahgvi saihan l amidarch bna ghde hamgiin chuhal ni emegtei hvn hvnee sn tanij bj gerleh zuw yu bnle shv za tged dvvde amjilt hvsiy amidralda haramshaargvi alham hiigerei
daisy (122.201.18.153) 2013-06-29 12:11:18
TIIMEE zvrx seteglee dagaad oortoo itgeltei bai
mina (124.153.142.133) 2013-06-29 12:03:42
zurh setgelee l daga