Бага идвэл урт насална
Хүн хүнсний хэрэглээгээ багасгавал урт насална
гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоов. Судалгаагаар, хүнсээ ердийнхөөсөө 40 хувь
багасгавал 20 нас нэмэх боломжтой нь харагджээ.

Харханд хийсэн туршилтаар хүнсний хэрэглээг ийм хэмжээгээр багасгахад 30 хувиар илүү насалсан бөгөөд энэ нь хүний 20 настай тэнцэж байгаа юм. Хүнсний хэрэглээ болон наслалтын шууд хамаарал бүхий л амьд организмд үйлчилдэг гэнэ. Генийнх нь 60 хувь хүнтэй төстэй нэгэн төрлийн ялаа болон хулганад туршилт хийхэд тусгай боловсруулсан хүнс, эм хэрэглэсэн ялаа, хулганын нас нэлээд хэмжээгээр уртассан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







