Оросын экс тагнуулч бүсгүй Сноуденд гэрлэх санал тавилаа

Оросын тусгай албаны ажилтан асан, телевизийн хөтлөгч Анна Чапман АНУ-ын ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуденд өвөрмөц санал тавьжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа англиар “Snowden, will you marry me?!" /Сноуден, чи надтай гэрлэх үү?!/ хэмээн бичсэн байна.


Энэхүү санал 31 настай экс-тагнуулч бүсгүйн бичил блогт 7-р сарын 3-ны орой буюу дэлхий нийтээр Сноуденийг Боливийн Ерөнхийлөгч Моралестэй хамт нисээ болов уу, эсвэл урьдын адил америкийн тусгай албад болон сэтгүүлчдээс нуугдан Москвагийн Шереметьево нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд нуугдсан хэвээр болов уу хэмээн таамаглаж байсан цаг мөчид орсон байна.

Анна Чапманы энэхүү санал Эдвард Сноудений транзит бүсийн гарц болох бүрэн боломжтой юм.  Тэд хоёулаа зарим талаар нилээн төстэй: англиар ярьдаг, АНУ-д амьдардаг байсан, дараа нь оргон зайлагсад болсон гээд. Насны хувьд ч ойролцоо, Анна-31, Эдвард-30.  Хамгийн гол нь орос бүсгүйтэй гэрлэчихвэл АНУ-ын шаардлагын эсрэг түүнийг шилжүүлэн өгөхгүй, орогнох эрх олгочихоор улс олдох болов уу гэсэн Сноудений горьдлого эцэслэгдэн, гол асуудал нааштайгаар шийдэгдэх юм.

 
Зүрх сэтгэлээ нээн, дотно дулаан гараа паспорттой хамт сунгаснаас хойш даруй нилээн хугацаа өнгөрөөд байгаа боловч Анна Чапманы твиттерт Сноуденаас хариу ирээгүй байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.