Т.Цэмпилмаа, Ө.Уянга нар гавъяат цол хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтан төрлөө.

Тухайлбал, Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Өншихбаярийн Уянга УДБЭТ-ийн дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин  цолоор Тавхайжамцын Цэмпилмаа МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч \жүжигчин\,

Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Далхсүрэнгийн Гүрсэд ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч, Монгол Улсын гавъяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүү чөлөөт уран бүтээлч нар хүртсэн юм.

Шинэхэн гавъяатууддаа ажлын өндөр амжилт хүсэе!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.