С.Батцэцэг алтан медаль хүртжээ

ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутны “Универсиад” их наадмаас манай тамирчид одоогоор гурван алт, хоёр мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна. Ес дэх өдрөө үргэлжилж байгаа энэ тэмцээнээс МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт С.Батцэцэг алтан медаль хүртжээ.

Энэ нь түүний “Универсиад” их наадмаас авч буй гурав дахь алтан медал нь билээ. ОХУ нийтдээ 115 медаль, Украйн 37, Япон 31, БНХАУ 21, БНСУ 17 медалиар эхний таван байрт явж байгаа бөгөөд наадам энэ сарын 17-нд хаалтаа хийх юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.