Олимпийн аварга Алина Загитова 16 нас хүрчээ

2018 онд дэлхийн нийтийг шуугиулж чадсан охин бол ОХУ - ын тамирчин, татар гаралтай Алина Загитова байлаа. 15 - хан насандаа дэлхийн дээд амжилт эвдэж, олимпийн аврага болсон тэрээр өнгөрсөн 5 дахь өдөр буюу 5 -р сарын 15 нд 16 нас хүрсэн байна. Түүний бүтэн нэрийг Алина Ильназовна Загитова гэдэг. Түүний эцэг эх нь 1 нас хүртэл нь нэр өгч чадаагүй байсан бөгөөд уран гулгагч Алина Кабаевагийн нэрийг хайрласан гэдэг.  5 настай байхаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхлэжээ. Тэрээр Этери Тутберидзе болон Сергей Дудаков нарын удирдлаган доор хичээллэх болсоноор гайхалтай амжилтууд гаргаж эхлэсэн гэдэг.  



Alina Zagitova зурган илэрцүүд


Тэрээр алтан медаль хүртэх хувь тавиланд төрсөн гэмээр. Насанд хүрэгчдийн төрөлд оролцож эхлэсэн даруйдаа 2018 оны олимпийн аварга, 2018 оны Европын аварга, 2017- 2018 Grand Prix-ын аварга, 2018 оны Оросын үндэсний аварга болж байсан төдийгүй  2017 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль 2016- 2017 оны Grand Prix - ын алтан медаль хүртэж байв. Мөн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа тэрээр иэрх олимп дэлхийн аваргын хамгийн хүчтэй оролцогч байх нь ойлгомжтой. 

Alina Zagitova photo зурган илэрцүүд

Тэрээр дэлхийн даяар маш олон шүтэн бишрэгчтэй болсон. Түүнийг үзүүлбэрээ үзүүлсэний дараа заалаар үзэгчид шуугилдаж, нижигнэсэн алга ташилт өгдөг нь  хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг тамирчин болсон гэдгийг нь илтгэх мэт. 

Image may contain: 1 person, smiling, standing and text

Японы сэтгүүлийн нүүрэнд гарч байв

Холбоотой Зураг

"Vogue"  сэтгүүлд зургаа авхуулсан 

Image may contain: 1 person, standing

Түүний эргэн тойронд дахь хүмүүс буюу дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд нь Алина Загитоваг маш хичээнгүй, уйгагүй, хөдөлмөрч охин гэдгийг ярьдаг. Магадгүй энэ нь зан байдал нь өнөөдөрийн өндөрлөгт авчирсан биз ээ. 

Image may contain: 1 person, smiling, dog and outdoor

Загитова амьтанд маш хайртай. Муур болон үхэр хулгана тэжээдэг. 



Удахгүй түүний гоо үзэсгэлэнг олны анхаарлыг татах болно. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, үргэлж л инээмсэглэж явдаг. 



Холбоотой Зураг




На фото: Алина Загитова

На фото: Алина Загитова

Alina Zagitova зурган илэрцүүд
Холбоотой Зураг
Alina Zagitova зурган илэрцүүд

Alina Zagitova зурган илэрцүүд


Image may contain: 1 person


Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

Image may contain: 1 person


Image may contain: 1 person, indoor



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.