Mr Bean 25 нас хүрлээ

Биднийг инээдтэй үйлдэл, хөгжилтэй явдлууд нь үргэлж инээлгэж байдаг Mr Bean 25  нас хүрлээ. Mr Bean - ны дүрд тоглосон жүжигчин Рован Аткинсон  /Rowan Atkinson/ кинон дээр гардаг яг тэр төрхөөрөө Лондонгийн гудамжаар давхиж олон мянган шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна. 

1990 оны 1 сарын 1 нд  Ричард Куртисын /Richard Curtis/ найруулгаар ITV телевизээр цацагдаж байжээ. Гарсан даруйдаа маш их амжилтыг олж, 245 оронд хүрсэн юм. 




2012 оны зуны олимпийн нээлтийн үеэр Рован Аткинсон Mr Bean дүрээрээ төгөлдөр хуур тоглож байгаа бичлэг youtube - д олон олон сая хандалтыг авч байсан бол түүний Mr Bean 25 насны гэнэтийн бэлэг ч гэсэн олон хүмүүсийг байлдан дагуулаад байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.