Ямар эмэгтэйчүүд нөхөрт гаралгүй өтөлдөг вэ?


бүсгүйчүүдээ та хараахан нөхөрт гараагүй, хэн нэгэнд дурлаж хамт амьдрахыг хүссэн ч нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл өөртэйгөө л эхлээд ярилцах хэрэгтэй байна даа.
Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.

- Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.

- Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчилэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэх нь саад болох нь бий.

- Золгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм “дээгүүр” эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учрана төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.

- Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд дандаа өө сэвгүй “Ханхүү”-чүүд байдаггүй шүү дээ.

Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.Тиймээс бүсгүй та бардам зан буруу зуршлаасаа салж, сайхан хайр дурлалтай учирч, хэн нэгнийг өөрийнхөө орон зайд орох зөвшөөрөл өгөөрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
my bodol (122.201.18.13) 2013-08-11 00:59:06
miniiheer bol zojig zuruud huuhnuud nuhurt gardaggyuhuntei suusan ch neeh amjiltad hurdeggyu nas yavah tusam iim zan n buur aimaar boldogbolovsrol tsarai zus bie haaajiltai ajilgyu n tegtlee hamaatai gej bodohgyu bna
zochin (103.9.88.114) 2013-07-19 12:06:04
tegd deed bolovsrol dajgui ajil hj yvaa shan ger bultei emegteichuud zunduu bna sh de ted teneg bolohoor nuhutt garsan bolj taarch bna uu iim setgelgeetei negen bhad uur bas humuus bodoltoi humuus zunduu bga sh de utgagui yum bichij bhin