Г.Отгонцэцэг Б.Мөнгөнчимэг нар “Их дуулга”-аас мөнгө,хүрэл медалтай ирлээ

ОУЖБХ-ноос зохион байгуулдаг “Их дуулга” цувралын дөрвөн тэмцээний “Grand Slam Moscow” өчигдөр эхэллээ. “Их дуулга”-ын ээлжит цувралд дэлхийн 40 орны 300-гаад жүдоч өрсөлдөж буй юм. Харин Монголын багийн тухайд эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд нийт есөн тамирчнаа сойж байна.


Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болсноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг мөнгө, харин 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ.
Харин өнөөдөр үлдсэн жингийн аваргууд тодрох бөгөөд Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Батгэрэл, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар, эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа нар Москвагийн татамид өрсөлдөнө.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.