Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийн талаар мэргэшсэн багш Шерри Хэрдман энэ сарын 4-нд үнэ төлбөргүй сургалт явуулна
A+ Глобал Эдьюкейшн төв нь олон улсын сурагчдад АНУ, Австрали, Шинэ Зеландын сургуулиудад ахлах болон дунд ангид суралцахад тусалж, дэмжлэг үзүүлдэг.
Ингэхдээ тухайн орны гэр бүлтэй хамт амьдарч, олон сургуулиудаас өөрийн сонголтоо хийж суралцах боломжийг олгож байна. Мөн шинэ найз нөхөдтэй болж, шинэ орчинд амьдарч, цаашид их дээд сургуульд элсэн суралцах боломжийг ч бүрдүүлж өгдгөөрөө онцлог юм.
Тус байгууллагын үүсгэн байгуулагч, мэргэшсэн багш Шерри Хэрдман энэ сарын 4-нд Монгол улсад айлчилж, эдгээр орнуудад суралцах хүсэлтэй сурагчид болон тэдгээрийн эцэг эхтэй уулзаж, сургалт явуулах тул та бүхэн хүрэлцэн ирж, сургуулиудын тухай тодорхой мэдээллийг авах боломжтой.

Түүнчлэн бичиг баримт бүрдүүлэлт болон англи хэлний шалгалт өгөхөд тус байгууллагаас шат үетэйгээр тусалж дэмжих ба сурах хугацаанд нь байнгын уялдаатай дэмжиж ажилдгаараа онцлогтой. Сурагчийн виз мэдүүлэхээс эхлүүлээд хамт амьдрах гэр бүлийг нарийн судлан байршуулах, цаашид сурах явдлыг хамгийн үр дүнтэй, сонирхолтой байлгах баталгааг бий болгож дэмждэг.




Уулзалт сургалт 2016 оны 8-р сарын 4-ний өдөр 10:00 цагт Роял Хаус Зочид буудлын хурлын танхимд болно (ХСҮТ-ийн замын эсрэг талд)
Холбоо барих утас: 9648-2011, 8971-2011
Facebook ID: Aplus Mongol
Уулзалт сургалтанд хамрагдах хүний тоо хязгаартай болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







