Жүжигчин Натали Портман кино найруулагчийн ажилд өөрийгөө сорино

"Оскар"-ын шагналт жүжигчин Натали Портман кино найруулагчийн ажилд өөрийгөө сорьж үзэхийг ихэд хүсчээ. Түүнийг Израилийн зохиолч Амос Озагийн "Хайр сэтгэл, харанхуйн түүх" хэмээх бүтээлээр кино бүтээхээр шийдсэн гэх мэдээлэл түгээд байна.

Энэхүү бүтээл нь Наталигийн хувьд анхны найруулагчийн ажил болоод зогсохгүй өөрөө гол дүрүүдийн нэгд нь тоглох ажээ.

 Гэхдээ тус киног англи, еврей хэлний аль дээр бүтээхээ жүжигчин бүсгүй одоо хүртэл эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. Натали Портман Израилд төрсөн, еврей хэлийг маш сайн мэддэг нэгэн. Тиймээс найруулагчийн анхны ажлаа аль хэл дээр хийхээ шийдэх л үлдээд байгаа юм байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.