Бүсгүйчүүдээ ”МИНИЙ БОГИНО ЮБКА” парад хэдхэн минутын дараа эхэллээ шүү!

Бүсгүйчүүд ээ!  Монголд анх удаа "МИНИЙ БОГИНО ЮБКА" нэртэй цоо шинэ, сонирхолтой, халуухан бас зоригтой арга хэмжээ болох гэж байна.  Энэхүү арга хэмжээ нь дэлхий олон улс оронд болдог бөгөөд нас, хүйс харгалзахгүй олон хүмүүс дэмжин оролцдог билээ.

БҮСГҮЙ ТА
- Хэзээ нэгэн цагт ус цацах, хормой сөхөх, биед тань зөвшөөрөлгүй хүрэх гэх мэт гудамжны халдлагад өртөж байсан уу?
- Хүссэн даашинз, юбка эсхүл өнгөлөг тод хувцас өмссөнийхөө төлөө элдэв бүдүүлэг доромж үгийн бай болж байсан уу?
- Гудамжинд ийм юм өөрт тохиолдсоноо хүмүүст хэлэхэд "орой болсон байсан", эсвэл "чи задгай хувцас өмссөн болохоор" зэргээр өөрөө эргээд буруутгагдсан тохиолдол байсан уу? Магадгүй эдгээр энгийн дасал болсон юм шиг халдлагууд бидний халдашгүй, эрх чөлөөтэй, чөлөөтэй зорчин явах, айдас дарамтгүй амьдрах эрхийг маань зөрчсөөр байна. Энэ бүхний эсрэг бусад олон эмэгтэйчүүдтэй хамтран дуу хоолойгоо хүргэх энэ боломжийг бүү алдаарай!

ЗАЛУУ ТА,
- Өөрийн ээж, эгч, охин дүү, найз охин, найзыгаа мөн өөрийн бяцхан охиноо гудамжинд хэн нэг этгээдийн халдлага, дэггүйтлийн хохирогч битгий болоосой гэж хүсч байгаа бол
- Хэн нэгэн эмэгтэй гудамжинд халдлагад өртөж байхад бусад хүмүүс хажуугаар нь юу ч болоогүй юм шиг дуугүй өнгөрдгийг өөрчилмөөр байгаа бол
- Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр хүйс харгалзахгүй халдашгүй, эрх чөлөөтэй гэдэгт итгэдэг бол бидний дуу хоолойг дэмжин энд заавал хүрэлцэж ирээрэй!


Энэхүү арга хэмжээ нь гудамжны халдлагын эсрэг олон улсад өрнөдөг үйл ажиллагаа бөгөөд Зохиолч Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийн "Миний богино юбка" монолог олон нийтэд уншигдахаас гадна  МӨРӨӨДЛИЙН БҮЖИГ ЗАЛУУСЫН КЛУБ (Dream Dance) латин бүжгийн моб-оороо дэмжин оролцоно.

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hehe (202.21.118.98) 2013-08-01 16:20:07
yu teneg arga hemjee be eniigee zuger l heden ynhan huuhnuuddee heleed l duudchihdah barag bh bh da
(202.126.89.251) 2013-07-31 11:51:32
yag shde morio
зочин (122.254.115.59) 2013-07-30 20:57:45
Олон нийт эмэгтэйчүүдийг ***** самуунд татаж ***** самууныг сурталчилж байгаа нэг хэлбэр үүнийг болиулах нь хэрэгтэйхийх ажлаа олж ядсан хүмүүсийн ажил байхаа