Монголын байт харвааны баг мөнгөн медаль хүртлээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа Байт харвааны Азийн гран при тэмцээний холимог харвааны төрөл дөнгөж саяхан өндөрлөлөө. Энэ төрөлд Монголын баг Солонгосын хүчтэй багтай алтан медалийн төлөө өрсөлдсөн юм.


Хамгийн өндөр оноотой эмэгтэй, эрэгтэй  тамирчдын оролцдог холимог төрөлд манай улсын шилдэг тамирчид болох Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хамтарч оролцсон.

Тэгвэл манай тамирчид Солонгосын холимог багт 149:144-өөр хожигдож, мөнгөн медаль хүртлээ.
Дашрамд хэлэхэд тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон шилдэг тамирчид юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.