Амжилт доороос эхэлдэг
Хүн болгон амжилтанд хүрэхийн тулд бүүр доороос эхлэх хэрэгтэй болдог. Холливуудын одод алдар цуутай болох хүртлээ янз бүрийн замаар цагийн ажил хүртэл хийж байжээ
Дунд сургуулиа онц сайн төгссөн Мадонна халаасандаа хэдхэн доллартой Нью-Йоркыг зорьж байжээ. Тэрбээр эхэндээ амь зуухын тулд зөөгчөөр ажиллаж, дараа нь акт модель, бүжигчин хийж байв. Зөвхөн мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу ажилласан гэх түүний амжилтыг ертөнц даяар андахгүй.

Анжелина Жоли нялх багаасаа жүжиглэж байсан боловч орь залуу байхдаа нэг хэсэгтээ л шоу бизнесээс залхаж хөндийрсөн гэнэ. Сайхан бүсгүйн тэр үед хүсдэг байсан мэргэжил нь оршуулгын ёслол зохион байгуулагч гэнэ шүү.

Ева Лонгория хамгийн түрүүнд дунд сургуулиа гайгүйхэн төгсчихийг л боддог байж. Дараа нь анагаахын дээд сургуулийг амжилттай дүүргэжээ. Тэрбээр "Авъяаслаг мисс"-ын тэмцээнд оролцсон нь түүнийг шоубизнест оруулсан гэдэг.

Женнифер Анистон багадаа л юу хүсэж байгаагаа сайн мэддэг байжээ. Гэхдээ Холливуд бол түүний мөрөөдөл байсангүй. Тиймдээ ч тэрбээр урлагийн сургуулиа төгсчихөөд хоол зөөгч, шуудан зөөгч хийж байсан удаатай. Ингээд "Найзууд" цуврал кинонд тоглосноор алдаршжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.