Хатан хааны тухай сонирхолтой 9 баримт
Их Британийн хатан хаан II Элизабет өнгөрсөн 21-ий өдөр 90 насны төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Сүүлийн 64 жил хаан ширээг залгамжилж буй энэхүү эмэгтэйн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.


1. Хатан хаан Английн цор ганц жолооны үнэмлэхгүй жолоо барих эрхтэй хүн юм. Тэрээр дэлхийн хоёр дугаар дайны үед анх жолоо мушгиж сурчээ.
2. Түүнд гадаадын улсууд руу зорчиход гадаад пасспорт хэрэггүй. Хааны гэр бүлийнхэн цөм гадаад пасспортгүйгээр аялдаг. Учир нь бүх пасспорт хатан хааны нэр дор байдаг аж.
3. Тэрээр хоёр төрсөн өдөр тэмдэглэдэг. Нэг нь мэдээж сая болж өнгөрсөн төрсөн өдрийн баяр нөгөө нь 6 сард болдог аж.
4. Хатан хаан Элизабет өөрийн гэсэн бэлэн мөнгөний машинтай. ТУс машин нь Букингхэмийн ордонд байдаг.
5. Тэр маш олон тэжээвэр амьтад. Нохойнууд, халим, далайн гахай, хун гэх мэт.
6. Хатан хаан төлбөр тооцоо хийдэггүй. Хамгийн сүүлд 1992 онд өөрийн биеэр тооцоо хийжээ.
7. Тэрээр хувийн яруу найрагчтай.
8. Хатан хаан бол шашны хамгийн дээд хүн юм. Английн хаан ширээг залгамжилсан хатан хаан ийм цолтой байдаг гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(103.229.123.208)
2016-04-24 23:46:17
goy uymaa
0
0
0
Хариулах







