Өмнөд Солонгосын жүжигчин И Бёнг Хёнг хурим боллоо

Жүжигчин хосууд болох И Бёнг Хёнг , И Мин Жонг нар өнгөрөгч бямба гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх Гранд Хаяатт зочид буудалд хуримаа хийлээ. Хосуулын хурим хаалттай болсон бөгөөд хуримыг сурвалжлахаар цугларсан 100 гаруй сэтгүүлчдэд зориулан 10 минутийн ярилцлага өгчээ.

Харин тэдний хуримын өдөр буюу бямба гарагийн өглөө дуу цахилгаантай бороо орж, тэнгэр дуугарчээ. Үүнийг сүйт бүсгүй “Эрт дээр үеэс хуримын өдөр дуу цахилгаантай бороо орох нь сайны тэмдэг гэж ярьдаг. Бид аз жаргалтай, сайхан амьдарна гэж итгэж байна” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. Хосууд хуримандаа 900 зочид урьсан байна. Түүнчлэн хуримынхаа дараа Малдивийн арлууд руу бал сарынхаа аялалд явахаар болжээ.

Нэрт жүжигчин И Бёнг Хёнг 9 сард эхлэх шинэ киноныхоо зураг авалтанд орох бол сүйт бүсгүй И Мин Жонг SBS телевизийн нэгэн драманы гол дүрд тоглох юм байна.






Хуриманд уригдсан жүжигчид:












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.