“ Мандхай цэцэн хатан” роман дахин хэвлэгдлээ
Төрийн шагналт зохиолч, академич Ш. Нацагдоржийн “ Мандхай цэцэн хатан” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ. 1981 онд анх хэвлэгдэхдээ уншигчдыг хошууруулж байсан энэ роман 1987 онд “Мандхай цэцэн хатан” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ амтлсан юм.

“Эдмон” компанид хэвлэгдсэн “Мандхай цэцэн хатан” романд зохиогчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа өмнөтгөл бичиж, хавтасны чимэглэл зургийг зураач МУСТА Жамбаажамцын Цог зуржээ. Түүнчлэн “Үхэл үл болно Чингис хаан”, “Аравт”, “Долоон бурхан харвадаггүй”, “Ану хатан” зэрэг сүүлийн үеийн бүх томоохон түүхэн кинонд ерөнхий зураачаар ажилласан зураач МУСТА Ж.Цог “Мандхай цэцэн хатан” түүхэн кинонд ажиллахдаа зохиолчтой олон удаа уулзаж зөвөлгөө авч байсан аж.

Дашрамд дурьдахад Зохиолчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуагийн дурссанаар академич Ш.Нацагдорж анх удаа 1977 онд кино зохиол бичсэн нь МАХН-н Төв хорооноос Мандхай хатны тухай түүхэн уран сайхны киноны ажлыг зогсоох шийдвэр гаргаснаар роман болгон бичжээ. Харин Монголын төр, алтан ургийн угсааг таслахгүйн төлөө хуйг нөмөрч, хурцыг барьж, аргамаг агтны нуруун дээр исгэрэх сум, илд жадны дундуур шурган явсан эрэлхэг хатны түүхийг дэлгэцнээ амилуулах гэж тэрээр 10 гаруй жил цуцалтгүй хөөцөлдсөнөөр Монгол түмний үзэх дуртай мөнхий бүтээл болох “Мандхай цэцэн хатан” кино бүтжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.