С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга цол хүртлээ
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын
Софи хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 59кг-д
хүч үзсэн Сүхээгийн Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга цолыг хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо Болгарын Кристинаг 12:4-өөр ялж, дараагийн тойрогт Энэтхэгийн тамирчин Риту Малыкыг 6:0 улмаар Польшийн бөхийг 6:0-ээр ялжээ.

Харин хагас шигшээд Финляндын бөх Петра Оллиг 6:3-аар ялснаар финалд үлдсэн юм. Алтан медалийн төлөө Канадын бөх Брэкстон Стоуныг 9:3-аар илт давуу ялснаар залуучуудын дэлхийн аварга цолыг ийнхүү хүртлээ.
Тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулан яваа тамирчиддаа амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.