Уруулын будганд тугалга агуулагддаг

Уруулын будаг нь олон эмэгтэйн гоо сайхны хэрэглээний нэг бүтээгдэхүүн. Харин түрхэж буй уруулын будаг нь хортой, эсэх талаар боддоггүй биз ээ. Ингэхэд уруулын будаг хэрхэн бий болдог гэж та бодож байна. Гуравны нэгийг чанаргүй нефтээс гаргаж авдаг. Уруулын будгийн шингээж авсан хортой бүх бодис аманд улмаар ходоодонд орно. Энэ нь хоол боловсруулах эрхтнүүд, түүнчлэн уруул, амны хөндийд хортой нэгдэл үүсгэдэг.

Хамгийн алдартай уруулын будгуудын 60 хувь нь тугалга их хэмжээгээр агуулдаг юм байна. Үүнийг уруулын будаг үйлдвэрлэдэг 33 үйлдвэрт хийсэн шалгалтын дүн нотолжээ. Тугалга өчүүхэн бага хэмжээтэй байсан ч оюуны чадавх, анхаарал, төвлөрөх чадварыг бууруулж, түрэмгий авиртай болгодог байна.

Дашрамд хэлэхэд, дэлхийд алдартай, сайн чанарын гэгдэх "Ревлон", " Кристиан Диор" зэрэг үнэтэй загварын бүтээгдэхүүнээс хорт бодис хамгийн их илэрсэн байна. Эмэгтэй хүний биед тугалга хуримтлагдвал үргүй болдог бөгөөд үр зулбуулдаг гэж шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (124.158.107.48) 2014-05-22 12:48:40
teguul yrgamliin garaltai yryylin bydag n haanahiin bydag yum boldoo