Жирэмсэн үедээ хэрхэн хэт их жин нэмэхгүй байх вэ?

Эмэгтэйчүүд жирэмсэн болсоноор бүдүүнчүүдийн эгнээнд орох нь элбэг. Жирэмсэн байхдаа хэт их жин нэмсэн эмэгтэйчүүд ихэнх нь жин ихтэй хүүхэд төрүүлэх бөгөөд цаашид насан туршдаа илүүдэл жинтэй үлддэг. Ийм ээжээс төрсөн хүүхэд багтраа, харшил, зүрхний өвчин эмгэг, чихрийн шижин хорт хавдар тусах магадлал өндөр байдаг. Иймээс илүүдэл жин ээжид төдийгүй хүүхдийн цаашдын эрүүл мэндэд хөр хөнөөлтэй байдаг.

Жирэмсэн үед жингийн илүүдэлд орохгүйн тулд:
1. Хоёр хүн хооллож байна гэдэгтээ бүү авт.
Энэ ойлголт нь харьцаагүй, замбараагүй хэрэгцээ шаардлагыг буй болгодог. Жирэмсний эхний гурван сард эх хэвийнхээс ердөө 350-450 ккалыг нэмэх ёстой. Энэ нь ердийн хоолон дээр ганц зүсэм хачиртай талх, аяга сүү, багаахан жимс нэмнэ гэсэн үг.
2. Идэж буй хоол хүнсээ хяна.
Түргэн хоол, чихэрлэг хүнс, гаазтай, чихэртэй ундаа цайнаас 10 кг нэмэх нь эрүүл хооллолтоор 10 кг нэмэхээс шал өөр зүйл. Тэгэхлээр эхчүүд жингээ хянахын зэрэгцээ хэрэглэж буй хоол хүнснээсээ ундаа жүүс, чихэрлэг боов зэргийг бүр мөсөн хасах хэрэгтэй. Мөн хоолны завсар зайнд иддэг шарсан төмс, чихэр, жигнэмэгийг хэрэглэхгүй байх хэрэг. Учир нь энэ бүгд өөх болдог аж.

3. Өдөр бүр дасгал хийж бай
Жирэмсний 3 дахь сараас фитнес клубт тогтмол хамрагдаж болно. Ерөнхийдөө хөдөлгөөнгүй байдлаас зайлхийж, алхах, шогших, усанд сэлэх зэргээр байнга идэвхтэй байдгаараа эрхэмлэж бай. Үүний зэрэгцээ өөх тос, чихэрлэгийг багасга.
4. Жингээ байнга хянаж бай
Сэтгэл санаагаа тайван амгалан байлгаж, сэтгэлийн хямарлаас ангид байхыг хичээ. Жирэмсний хугацаанд йогийн дасгалаар хичээллэж, жирэмсний үеийн дасгал хийх, хөгжим сонсох зэргээр цагийг өнгөрөөж бай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.